Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид нээлттэй бодлогоор ажиллана

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар сэтгүүлчдэд төдийгүй иргэдэд нээлттэй бодлогоор ажиллахаар болжээ.  Энэ талаар өчигдөр тус газрын Захиргааны удирдлагын газраас сэтгүүлчдэд  мэдээлэл өгсөн юм.  Шүүхээс ял авсан хэрэгтэнг хорих, аль нэг хорих ангиас хүн оргосон, олсон эсэхийг тодруулах гэсэн мэдээллийг авах боломж гүй, хорих ангиудад болж байгаа  бодит мэдээллийг тас нууж, хаалттай зарчмаар ШШГЕГ-ийн үе үеийн удирдлагууд ажиллаж ирсэн нь нууц  биш. Харин Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд тус газрын удирдлагууд хорих ангиудтай холбоотой мэдээллийг ил тод болгох, хорихоос  бусад аргаар шийтгэл оноох зэрэг үйл ажиллагааны болон бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр болжээ. Ингэснээр тус байгууллага хаалттай бус, нээлттэй бодлогоор үйл ажиллагаа явуулах гэнэ.   Дашрамд дуулгахад, ШШГЕГ нь анх 1921 оны долдугаар сарын 10-нд Ардын намын Төв Хороо, Түр Засгийн газрын хамтарсан хуралдаанаар Засгийн газрын яамдыг шинээр байгуулахад Шүүх яамны Ерөнхий хэлтсийн харьяанд “Гяндан салаа” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийг нь эдлүүлэх үйл явцыг хэрэгжүүлж ирсэн түүхтэй аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хуулийнхан хахуулийн эзэд их мөнгөтэй бол ямар ч хэрэг хийгээд хэргээс мултарч болдог жишээ элбэг болжээ
2012-12-02
ШУДРАГА ШҮҮХ ГЭЖ БАЙХАА БОЛЬСОН ДЭЭРЭЭС ЯМАР ДААЛГАВАР ӨГНӨ ТҮҮНИЙГ ЁСЧИЛОН БИЕЛҮҮЛЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ БАЙНА ХИЛСЭЭР ОЛОН ХҮНИЙГ ЯЛАЛЖ БАЙНА
2012-12-02