Лос-Анжелесийн нохдыг арваас дээш минут хуцахыг хориглолоо

img

Лос-Анжелесийн шүүхээс тус хотын нохойтой иргэдэд хандан хатуухан хууль гаргажээ. Үүнээс хойш энэ хотын ноход арваас дээш минут үргэлжлүүлэн хуцаж болохгүй гэнэ. Их “үглээ” нохойтой хүн бол 1000 ам.доллааар ч торгуулж хүлээж мэдэхээр болжээ. Хуулийн энэхүү шинэ заалтыг “төрөхөд” Гэри Леонард хэмээх залуу ихээхэн хүчин чармайлт гаргасан аж. Түүний хөршийн жижиг хав үргэлж хуцаад амраахгүй байсан тул “үглээ” нохойг дуугүй болгож өгөх аргыг шүүхээс эрэлхийлсэн байна. Ингээд дүндээ Лос-Анжелесийн шүүхээс хуулиндаа нэмэлт заалт хийх нь оновчтой гэж үзсэн юм. Шинэ хуулийн заалтад нохой арваас дээш минут үргэлжлүүлэн хуцаж болохгүйгээс гадна гурван цагт 30-аас дээш минут хуцаж болохгүй юм байна. Тус хуулийг анх зөрчихөд 250 ам.доллараар торгоно, дахиад зөрчвөл 500 ам.доллар болж өснө. Харин гурав дахиа зөрчвөл 1000 ам.доллараар эзнийг нь торгох ажээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nerteigeer n tesen hargalzah zaalt ene ter nemchuul zugeer ch yumuu hehe
2012-04-21
shuuhees huuli gargaad baidag sonin yumaa... kkk
2011-11-20
yaasan t1 huuli wee teged nohoi ni hutsaad bhad yaahiin ymar buudaaad alah ymuu haashin
2011-11-04