
Боолчлолыг цуцлахын төлөө тэмцэх олон улсын өдрийг жил бүр арванхоёрдугаар сарын 2-нд тэмдэглэдэг юм.
Хүмүүсийн худалдаа болон гурав дахь этгээдүүдээс биеийг нь үнэлүүлэх явдалтай тэмцэх тухай конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ өдөр батлажээ.
Дэлхийд, ялангуяа ядуучууд хүн амын олонхи болж байгаа ялгаварлан гадуурхах явдал газар авсан бүс нутгуудад боолчлолын янз бүрийн хэлбэр одоо болтол байсаар байна.
Боолчлолын эсрэг тэмцэхэд хамтран ажиллаж, олон улсын гэрээ хэлэлцээрийг батлахыг улс орнуудад НҮБ уриалж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ