Өртэй иргэдийг гадаадад явахыг хориглоно

img

Кувейтийн  Хууль зүйн яамнаас танилцуулсан баримт бичгийн дагуу, улсын төсөвт төлөх өрөө цаг тухайд нь барагдуулаагүй 100 мянга гаруй иргэн тус орноос гарч явж чадахгүй байна. Төрийн үйлчилгээ авсаны төлбөр, хорих ял оноохтой холбоогүй гэмт хэрэг үйлдсэний торгуулийг төлүүлэх бодолтой байгаа тус орны улс төрийн удирдлага зохих шийдвэр гаргасан юм. Шинжээчдийн тооцоолсноор, ийм арга хэмжээ нь  иргэдээсээ 42 сая гаруй ам. долларыг татан төвлөрүүлэхэд нь төрд  туслах ажээ. Улсад өртэй бүх иргэнийг ирэх оны нэгдүгээр сарын 2-ноос тусгай жагсаалтад оруулах ажээ. Ингэхдээ уг шинэ журам нь  Кувейтийн иргэд болон энэ оронд оршин суугаа гадаадынхны аль алинд хамаатай гэнэ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongold:
Mongold heregjuulbel zohih bodlogo baina daa
2012-12-03
Çî÷èí:
Ìàíàéõ ÷ ãýñýí õýäýí òýðáóìûí ºðòýé õ¿ì¿¿ñòýé óëñ òîîöî õèéæ àâëàãàà áàðàãäóóëàõ õýðýãòýé ø äýý.
2012-12-03
Манайд ингэдэг юм болов уу? Улсад болон иргэд байгууллагад олон зуун саяар нь хулхидчихаад хэдхэн жил шоронд суусан болоод гарч ирсэн нөхдүүд хаана байна?
2012-12-02