
ДОХ-той тэмцэх дэлхийн 25 дахь өдрийн өмнө БНХАУ-ын Эрүл мэндийн яам статистикийн тоо баримт нийтлүүлж, үүнээс үзвэл тус оронд хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авсан болон ДОХ-оор өвчин хүний тоо 500 мянгад дөхжээ.
Тус яамны төлөөлөгч Сунь Синьхуагийн мэдээлснээр, 2012 оны нэг-аравдугаар сард Хятадад ХДХВ-ийн халдвар шинээр авсан болон ДОХ-оор өвчилсөн 68802 хүн бүртгэгдсэн байна. Энэ оны аравдугаар сарын сүүлчийн байдлаар тус оронд вирусийн халдвар авсан болон өвчилсөн нийтдээ 452191 хүн бүртгэгдэж, үүнээс 383285 хүн амьд сэрүүн байгаа ажээ
Одоо тус орны 2966 гацаанд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, ДОХ-ын шинжилгээ хийж, ДОХ өвчнийг оношлох 14305 лаборатори, ДОХ-оор өвчилсөн тохиолдлыг нотлох 339 лабортаори ажиллаж байна.
Тоо баримтаас үзвэл, энэ оны нэг-аравдугаар сард ХДХВ-ийн халдвар авагсдын 84,9 хувь нь бэлгийн замаар халдвар авчээ. Халдвар авагчдын 21,1 нь бэлгийн гаж донтнууд байна.
15-24 нас залуус болон 50 -иас дээш насныхны дунд ХДХВ-ийн халдвар авагсдын тоо жилээс жилд өсч байгаа нь сонин юм. Он гарсаар эхний арван сард энэ хоёр насны ангилалд халдвар авагсдын тоо насны дарааллаар 9514 болон 16131 байжээ.
Өвчтэй эхээс ураг ДОХ-ын вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх бүх Хятадын ажиллагаа явуулж эхлэснээс хойш 10 жилд тус оронд ийм замаар вирусийн халдвар авсан хэмжээ 34,8%-иас 7,4% болж буурсан байна.
Хятадын засгийн газар тус оронд ДОХ-ын вирусийн халдвар авсан шинэ тохиолдлын тоог 2015 оны сүүлч гэхэд 2010 оныхоос 25 хувиар, нас баралтын тоог 30%-иар бууруулах зорилтыг энэ оны нэгдүгээр сард дэвшүүлсэн юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ