
Арванхоёрдугаар сарын 1-ний бямба гаригийн үүрээр Мексикийн конгрессын хавьд олныг хамарсан эмх замбараагүй явдал эхлэжээ. Мексикийн шинэ ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн тангараг өргөх ёслолыг явуулахаар чухамхүү Конгрессын байшинг сонгож авсан байна. Эмх замбараагүй явдал болсны улмаас найман хүн бэртжээ. Резинэн сум толгойн тус газар оносноос болоод нэг хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байсан ч, энэ мэдээллийг цагдаагийн байгууллага няцаасан байна. Хэрэг явдлыг мэдээлэхээр ирсэн олон сэтгүүлч хорт хийнд сүрхий хорджээ.
Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын гол хэсэг нь оюутны YoSoy132 хөдөлгөөний төлөөлөгчид байсан байна. Эсэргүүцэл илэрхийлэгчид парламентын байшингийн эргэн тойрны бүслэлтийг сэтлэх гэхдээ, цагдаа нар руу чулуу, шатаагч хольц бүхий лонх шидэж байжээ. Эмх замбараагүй явдлаас сэргийлэхийн тулд таван мянга орчим цагдаа дайчилсан байна. Тэд жагсаалыг хөөн тараах зорицулалттай тусгай машин, нулимс асгаруулагч хий, усан хөөрөг хэрэглэжээ.
2012 оны зун Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Пенья Ньето сонгогчдын 38,2%-ийн санал авсан юм. Мексикийн зүүний хүчин удирдагчид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, шинэ ерөнхийлөгчийг таван сая хүний санал худалдаж авсан гэж мэдэгдсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ