2012 он хамгийн дулаан жилийн нэг байв

img

Дэлхийн ус цаг уурын байгууллага  илтгэг  танилцуулж,  нэг-аравдугаар сард явуулсан ажиглалтын дүнгээс үзвэл, энэ жил  бүх түүхэн   дэх хамгийнх дулаан жилүүдийн нэг байсныг мэдээлж байна. Жилийн дундаж  температурын үзүүлэлт  ихэссэнээс болоод Арктикийн мөсний талбай хамгийн бага түвшинд хүртэл багассаныг мэргэжилтнүүд есдүгээр сард бүртгэж авчээ. “2012 онд мөс түргэн хайлсан нь  тэнгис, далай, түүнчилэн дэлхийн био мандалд  гарч буй өөрчлөлт ноцтой болохыг  харуулж байна. Цаг агаарын өөрчлөлт гарч  байгааг  бид харцгааж байна, энэ өөрчлөлт зогсохгүй байгаа,  учир нь  агаар мандалд хүлэмжийн хийн хэмжээ ихэссэн, ингэхдээ  энэ хий байнга ихсэж, бас нэг дээд үзүүлэлтэд хүрч болох юм” гэж Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Жарро тэмдэглэжээ. Хэрвээ байдал цаашид ийм маягаар даамжирвал, энэ нь гадаад далайн усны түвшин дээшлэх шалтгаан болж,  улмаар үлэмжхэн хэмжээний хуурай газар усанд автах болно гэж мэргэжилтнүүд ярьцгааж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nikluush:
yu be tsenher delhiigee hamgaalay ard tvmen mini iim bol mod bid vgvi boloh ni aimshigtai
2013-01-27