
Дуучин Бейонсе өөрийн тухай намтарчилсан баримтат киноны найруулагчаар ажиллажээ гэж “The Boombox” хэвлэлд бичжээ. Дуучны концертын хэсгүүд болон түүний өдөр тутмын амьдралын зарим үйл явдал орсон энэ киног 2013 оны хоёрдугаар сарын 16-нд HBO кабелийн сувгаар анх удаа үзүүлэх юм. “Дуучин Бейонсег бүх хүн мэддэг, харин Бейонсег ямар хүн гэдгийг мэддэг хүн цөөхөн. Кинонд орсон материалаас энэ содон, давтагдашгүй эмэгтэйг олж харна” гэж НВО сувгийн топ-менежерүүдийн нэг Майкл Ломбардо хэлжээ.
Өнөөдрийн байдлаар Бейонсегийн сүүлчийн “4” цомог 2011 оны зургаадугаар сард худалдаанд гарсан юм. Дуучин дараачийн цомгийнхоо материал дээр ажиллаж эхлэсэн тухай мэдээ 2012 оны наймдугаар сард хэвлэлд гарсан билээ. 2013 оны хоёрдугаар сарын эхээр тэр америкийн хөлбөмбөгийн супер-цомын төлөө тэмцээний завсарлагаар дуулах ажээ.
Клинт Иствудийн шинээр найруулах “Од төрөв” гэсэн шинэ кинонд дуучин бас тоглох ёстой байсан ч, уг төсөлд оролцохоос татгалзсаныг аравдугаар сард зарлажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ