
Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ШШГЕГ-ын 441 дүгээр анги буюу хуучин “Ганц худаг” дахь хорих ангид өнгөрөгч сарын 15-ны өдөр хоригдол зодсон хэргийг нуусан талаар мэдээлэл гарч байсан.
Харин Хорих 441 дүгээр ангийн Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа н.Лхагважав өнгөрөгч сарын 15-нд хоригдол Р.Эрдэнэтөгсийг согтуудаа зодож танхайрсан нь үнэн гэдгийг албаны эх сурвалж баталж байна.
Түүнийг хоригдол зодсон гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн бөгөөд цаашид хорих ангиудад ийм төрлийн зөрчил илэрсэн тохиолдолд албан тушаалтай нь ярихаас гадна хуулийн хариуцлага хүлээлгэдэг болно хэмээн албаны эх сурвалж мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ