Эмсийн хүрээлэн хоккейн багийг ивээн тэтгэнэ

img

Германы хоккейн лигийн хоёрдугаар дивизионд хүч үздэг “Ландсхутын махан идэштнүүд” баг нэгэн янхны газартай ивээн тэтгэлгийн гэрээ байгуулжээ. Гэрээнд заасны дагуу тус багийн тамирчдын өмсгөл дээр тэндхийн Lustra нэртэй янхны газрын лого, таних тэмдэг дурайх болов. Цамцны энгэрийн голд гал улаан өнгөөр будсан уруулны зураг байх аж. Дор нь “Ертөнц ийм тачаангуй байж болдог” гэсэн бичвэр байна. Арын хэсэгт нь нэг гартаа дотоож барьсан эмэгтэйн дүрс харагдана. Бавари мужийн энэ багийн төлөөлөгчийн өгүүлснээр тоглогчид ягаан өнгийн өмсгөл өмсч тоглохыг инээд алдан зөвшөөрсөн гэнэ. Тус багийн нөгөө нэг ивээн тэтгэгч болох чамин хувцасны Wohrl дэлгүүрийн сүлжээ энэ клубтэй хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. “Янхны газруудын эзэд өөрийн бизнесийг шударгаар явуулдаг. Татвараа төлдөг. Хэн ч эмэгтэйчүүдийг тэнд хүчээр ажиллуулдаггүй. Биеэ үнэлэлт бол дэлхийн хамгийн эртний мэргэжил. Бидэнд нэр хүндээ гутаалаа гэж үзэх үндэслэл байхгүй” хэмээн “Каннибалууд”-ын төлөөлөгч тайлбарлав. Lustra-гийн хүүхнүүд тус багийн тоглолт дээр үзэгдсэн бөгөөд сурталчилгааны зурагт хуудаснуудаа тараасан гэнэ. Удахгүй талбай дээрээ болох тоглолт болгоны өмнө тус баг мөсөн талбай дээр ивээн тэтгэгч хүүхнүүдээ оролцуулсан шоу зохиохоор төлөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яг зөв:
Хүн хоол иддэгтэйгээ л адилхан секс хийх хэрэгтэй учир биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Соёлтой газар үүнийг ойлгодог, манайх шиг харанхуй бүдүүлэг газар нүүрэн дээрээ эсэргүүцдэг хэрнээ далдуураа бүгд завхайрдаг. Биеэ үнэллээ хэмээн баривчилж авчирсан хүүхнээ хүчинддэг цагдаа Монголоор дүүрэн шүү дээ.
2012-12-03