
Токиод болсон жүдогийн “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн жингийн шагналын тавцанд манай гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын дээр Шохэй Оно, Рики Накаяа хэмээх япон бөхчүүд зогсчээ. Ш.Оно алтан медалийн төлөө барилдаанд нутаг нэгт Накаяаг иппон буюу цэвэр ялалтаар буулган авсан байна.
Өмнөх хагас шигшээ барилдаанд Х.Цагаанбаатар мөнөөх Шохэй Онод вазари оноогоор ялагджээ.
Тэрээр өрсөлдөгчийнхээ мэхэнд сөрөг довтолгоо хийж байгаад хариу мэхэнд оржээ. Өмнөх бүх барилдаандаа өрсөлдөгч нараа ихэвчлэн цэвэр, уран гоё мэхээр ялсан Монголын Х.Цагаанбаатар (дэлхийн чансаад жиндээ ердөө 52-т эрэмблэгдэж байгаа) жинхэнэ их жүдогийн гайхалтай барилдаан үзүүлэх байх гэж Японы спортын хэвлэлүүд бичиж байсан байна.
Хөдөлмөрийн баатарын хувьд Лондонгоос заавал алтан медаль авна хэмээн ам өчгөө өгөөд олимпийн татамигаас ганзага хоосон ирснээс хойш оролцож буй анхны томоохон тэмцээн нь юм.
Эх сурвалж: times.mn
-Зөвшөөрөлтэйгөөр нийтлэв-
СЭТГЭГДЭЛ БИЧИХ