Өнөөдөр дэлхий дахинд: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр

img

1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассмблей арванхоёрдугаар сарын 3-ныг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр болгон зарласан юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах зорилгоор тэдний өдрөөр арга хэмжээ зохион явуулахыг НҮБ-ын гишүүн улсуудад уриалжээ. Нийгмийн амьдралд хүний эрхийг бүрэн, адил тэгш сахиж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах нь энэ өдрийг бий болгосны зорилго юм. 1982 онд Ерөнхий Ассамблейн батласан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар явуулах үйл ажиллагааны дэлхийн хөтөлбөрт энэ зорилгыг дэвшүүлэн тавьсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ