
1967 оны арванхоёрдугаар сарын 3-нд Өмнөд Африкийн Кейптаун хотын Гроте Схур эмнэлэгт мэс засалч Кристиан Барнард автын осолд орсон залуу эмэгтэйн зүрхийг 54 настай өвчтөн Луис Вашканскийд шилжүүлэн суулгажээ.
Мэс засал хийснээс хойш 18 өдрийн дараа Вашканский уушигны үрэвслээр нас барсан байна. Гэвч зүрх шилжүүлэн суулгах дараачийн мэс засал хийлгэсэн Филипп Блайберг 19 сар гаруй амьд явсан байна. 1968 оны сүүлч гэхэд дэлхийд зүрх шилжүүлэн суулгах мэс засал 100 орчмыг хийсэн байжээ. 1970-аад онд ийм мэс заслыг тийм ч олон хийгээгүй бөгөөд учир нь шилжүүлэн суулгасан зүрхийг хүний биеийн дархлааны тогтолцоо заримдаа хүлээж авдаггүй нь тодорхой болсон юм. Дархлалыг дарангуйлагч эм бэлдмэлийг нээснээр 1980-иад оны эхээр ийм мэс засал хийх тоо эрс нэмэгдсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ