
Нийслэлийн зургаан дүүргийн 149 хэсгийн хороо, орон нутгийн 19 хэсгийн хороонд өнгөрсөн долоо хоногт орон нутгийн сонгуулийн дахин санал хураалт болсон. Дүүргүүдээс хамгийн сүүлд буюу энэ сарын 01-нд нийслэлийн Хан-Уул дүүрэгт дахин сонгууль болсон.
Тус дүүргийн 35 суудлаас АН 29, МАН дөрөв, МАХН нэг суудал авчээ. Сонгинохайрхан дүүргийн 41 суудлаас МАН 22, АН 17, МАХН хоёр суудал авсан байна. Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүрэгт ч АН ялалт байгуулжээ. Харин Чингэлтэй дүүрэгт МАН ялсан байна. Харин орон нутагт АН ялалт байгуулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ