
Холливудын нэрт жүжигчин Деми Мур залуу нөхөр Эштон Катчертаа хууртсанаас хойш түүний араас гэрэл зурагчид сүүдэр шиг дагах болсон. Саяхан гоо сайхны салонд ороод гарахад нь нэгэн гэрэл зурагчин өмнө нь үсрэн гарч ирээд хөндөлдөн зогсож, нүүрэнд нь тулгах шахам зураг авч эхэлсэн тул Деми Мур бухимдан харааж, түлхэж орхижээ.
Гэтэл зурагчин эр өөр рүү нь Деми Мурыг дайрсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэвч хэрэг явдлыг нүдээр харсан гэрчүүд гэрэл зурагчин эхлээд жүжигчин эмэгтэйг өдөөн хатгасныг хэлсэн байна. Харин Деми Мур энэ талаар огт ам нээлгүй өнгөрчээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ