
"Хүчит шонхор" захын лангуу түрээслэгчид өнөөдрөөс Эрх чөлөөний талбайд өлсгөлөн зарлахаар болсон. Энэ талаараа өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн. Тэд захын эздийн дарамтыг эсэргүүцэж ийм алхам хийж байгаа гэж байсан.
Захын удирдлагууд наймаачдыг үе үе торгож, үйлчилгээ явуулах эрхийг хассан гэнэ. Тодруулбал, удирдлагууд нь тус худалдааны төвийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг шаардлага тавьсан гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад нэхэмжлэл гаргаад байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ