П.Бүрэнтөгс арслан дахин түрүүллээ

img

Бүгд найрамдах улс тунхагласаны барилдаанд Ч.Санжаадамба зааны амжилтыг зогсоож түрүүлсэн улсын арслан П.Бүрэнтөгс өнгөрсөн 1-ний өдөр Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд урамтай сайхан барилдаж түрүүллээ. Бөхийн өргөөнд болсон уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Л.Пүрэвжав, улсын харцага А.Цацабшир, улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Э.Батбаатар, улсын харцага А.Бямбажав, улсын начин И.Ёндонсамбуу, Б.Чинзориг, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нарын тэргүүтэй  улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглон барилдсан юм. Шөвгийн дөрөвт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Ц.Содномдорж,  улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарч үлдсэн ба улмаар үзүүр түрүүг арслан П.Бүрэнтөгс, харцага Ц.Содномдорж нар булаалдаж П.Бүрэнтөгс түрүүлсэн юм. Улсын отгон арслан П.Бүрэнтөгсийн хувьд наадмаас хойш заалны гурван барилдаанд зодоглохдоо нэгд нь үзүүрлэж, хоёрт нь түрүүлсэн амжилт гаргаад байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sss:
busad sain buhchuud ni yagad barildsangui ve Burentugs tsoloo nutgiin buhchuudee ashiglaad turuulsen l bolod bna geed bga yum bish u aaaan?
2012-12-03
goyo duu sons:
http://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU&feature=youtu.be
2012-12-03
mongol bohod nairaal bitii baigaasai bohchvvd mini tiim bj chadval sainl bn
2012-12-03