
Монголын дууны яруу найргийн шилдэг төлөөлөгч болсон яруу найрагч Д.Ган-Очир өнгөрсөн сард “Хайрын улирал” нэртэй шилдэг дууны цомгоо хэвлэлтнээс хүлээн авчээ. Тэрбээр уг цомгоо олон түмэнд сурталчилан “Hi Fi” CD shop дээр урт дараалал үүсгэсэн үнэгүй цомог тараах арга хэмжээ зохион байгуулалгүй гэртээ уг цомгоо хадгалсаар байгаа гэнэ.
Учир нь 11-р сарын 1-нд “Хайрын улирал” цомгоо хүлээн авмагцаа 10 хоногийн дараа хэвлэлийн бага хурал хийж, “River Sounds” клубт нээлтээ хийх байсан ч эрхэм найрагч Дорнод нутагт нь өөрийн хуурай дүү нь орон нутгийн сонгуульд нэр дэвшисний улмаас цомгийн ажлаа нээлгүй сонгуулийн PR-д ерөнхий зөвлөхөөр явж байгаад саяхан Улаанбаатар хотод ирсэн гэнэ.
Түүний шинэ хэвлүүлсэн цомог нь урд гаргасан шилдэг дууны цомгуудын адил худалдаанд эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд сүүлийн 3-н жил зохиосон шилдэг дуунуудаасаа сорчилон 14 дууг багтаасан бөгөөд “Меднесс”, “Catwalk”, “Номин талст”, “Камертон”, “Сүнс”, “МУГЖ Б.Сарантуяа”, “дуучин Б.Баярцэцэг” гээд шинэ залуу болоод нэрд гарсан уран бүтээлчдээр дуулуулсан дуунуудаа оруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ