Хотын менежерээр Б.Бадрал томилогджээ

img

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Ч.Батыг   2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Түүний оронд   Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Болдын  Бадралыг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томлилсон байна. Б.Бадрал нь 1963 онд төрсөн. 1970-1980  онд Зөвлөлтийн 2-р дунд сургууль, 1980-1981 онд Политеникийн дээд сургуулийн Инженерийн бэлтгэл,  1981-1986 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууийн цахилгааны инженер,  1992-1993 онд Удирдлагын Институт, 2000-2002 онд Австрали улсын UNSW-д суралцаж төгссөн. Техникийн ухааны магистр цолтой. Цэргийн алба хаасан. 1986-1992 онуудад “Төвийн эрчим хүчний систем”-д ээлжийн диспечер, ерөнхий диспечер, 1988 оноос  “Төвийн эрчим хүчний систем”-д Ахлах диспетер,1990-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатутын Хурлын депутат, 1992-1994 онд АНУ-ын “Олон улсын хөгжлийн Агентлаг”-т  Эрчим хүчний төслийн менежер, 1994-1996 он Японы “Марубени”  корпорацийн Улаанбаатар дахь төв газрын дэд бүтцийн менежер, 2003-2004 онд “Энержи Интернэшнл” ХХК-ийн захирал, 2004-2006 онд “ТЭХҮ”-ны Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын дарга, 2006 оноос одоог хүртэл “Энержи Интернэшнл” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, “Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч, “Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл”-ийн Эрчим хүчний салбарын орон тооны бус шинжээчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ням:
их сайн боловсролтой хүн байна. үнэхээр хотын хөгжилд ийм залуу, мэдлэгтэй хүн маш их хэрэгтэй амжилт хүсье!
2012-12-27
mb:
ene odoo yu hutsaad bgaan be
2012-12-22
sain ajillaarai
2012-12-03
Owgon Bat iawah bolson shdee.Haanii alba halaatai eznii alba eeljtei gej
2012-12-03
Bob:
Badral daa ajliin amjilt ! Good Luck
2012-12-03
MNG SULD URSHUU:
AH XAN XAAN SHIG ZAGNAXAA BOLI MAH XAN XAAN BAISAN SHIG ZAGNAXAA BOLI.EZEN CHINGIS AILDAXDAA 2 XAAN TAI BUI BUGUUS ULS SAMUURCH SUNUX TUXAI GEREESELSEN BG.NUGUU TALD AH ARD TUMNIIG IX DORGIOXOO BOLI.EZEN CHINGIS GEREESLEXDE ARD OLNIIG INGEJ XUURGUX N TUR MUXUJ ,ZALIXAI SAID NAR ZAVISHDIIG ANXAARUULSAN BG.TURIIG XUCHGUIDUILJ, TUMEN OLNIIG XOSHIGRUULJ,BAYALAGIIG BUTEEGCHDIIG TEMTERCH UZEXEE BOLI.NEGENT OLNII SETGELIIG EZEMDEJ TURIIG AVSAN BOL ODOO AJLAA XII.NAADMAAS XOISH MONGOLIIN TUR XUVISGALT SHINJTEI ERS UURCHLULTUUD XIISEER BGA BUGUUD 5 SARIIN TURSH "MONGOLIIN XUGJIL" ZOGSONG BAIDALD BNA.XUUCHIN AH , SHINE AH N YALGAAG SAIN XAR,SHINJIL,SEREMJIL,TURIIN" 3 " MUNXUD ERGELDEX XURD BUTEEJ BUIG ANZAAR.MAH TSAG BUU ALD SER!.MNG N SULD URSHUU,.TURIIN MIN SULD URSH
2012-12-03
mb:
ene odoo yu hutsaad bgaan be
undruul:
amjilt husie.
2012-12-03
ooko:
bat guig shahsaar bgaad gargasan oilgomjtoi daramt shahalt uguud bhaar yaj hun tewchih be medeej todorhoi shdee
2012-12-03
Наран:
Бат гуай зөв шийдвэр гаргадаг,ажлаа сайн мэддэг, ажил хэрэгч хүн байсан. Бат даргад ажил танилцуулахад сайн ойлгож сайхан хүлээж авдаг, ажлын урам өгдөг байсан шүү. Б.Бадрал дарга энэ хүний хэмжээнд түүнээс илүү сэтгэж, бодож ажиллахыг хүсье
2012-12-03
Сэтгүүлч:
Хөөрхий БАТ шахагджээ. Бас л өргөдлийг нь өгүүлсэн байна. Энэ харин гайгүй товарищ бололтой. Ядахдаа гайгүй сургууль төгссөн юм байна.
2012-12-03