Л.Баярсайхан: Би өөрөө өөртөө Чингис

img

Эмэгтэйчүүдийн эмч, доктор Лувсандоржийн Баярсайхан эмчийг “Жаргалан ” эрүүл мэндийн нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр уншигчид андахгүй биз ээ. Харин тэрбээр одоо эмчийн их ажлын хажуугаар уулын спортод зүрх сэтгэлээ өгч, нэг жил дөрвөн сарын дотор 4000 метрээс дээш өндөртэй ууланд 11 удаа амжилттай дайралт хийж чаджээ. Тэдний дотроос 8848 метрийн өндөрт орших дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд гарсан амжилтаараа Монголдоо төдийгүй Олон улсад шинэ дээд амжилт тогтоогоод байгаа юм. Түүнтэй  уулзаж ярилцсанаа уншигч таньд хүргэж байна.

 -Та эмч хүн. Яагаад уулын спортын тамирчин болчихов оо?

-Анх ТВ-9 телевиз байгуулагдсан цагаас эхлэн "Жаргалан" нэртэй эрүүл мэндийн нэвтрүүлгийг  хөтлөж байлаа. 2003-2008 он хүртэл ТВ-9, ТВ-8, SBN телевизээр энэ нэвтрүүлгээ үргэлжлүүлэн янз бүрийн эмч, зочидтой уулзаж, хэрхэн эрүүл саруул амьдрах талаар ярилцдаг байлаа. Энэ бүх уулзалт ярилцлагын төгсгөлд нэг л зүйл дээр санал нэгддэг байсан нь идэвхтэй хөдөлгөөн, цэвэр агаар эрүүл урт удаан амьдрахын үндэс. Хангалттай ярьсан одоо хийж хэрэгжүүлэх ёстой гэж шийдээд эхлээд Богд уул руу алхдаг байсан. Ганцаараа ч хамаагүй өвөл зун гэхгүй Богд уул руу авирч буухдаа ойр орчныхоо хог хаягдлыг түүгээд буучихдаг байлаа. 2006 онд "Монгол Хайкин" клубыг байгуулж, өвөл зун гэхгүй  бүтэн сайн өдөр болгон уулаар аялах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин өнгөрсөн онд Монголынхоо хамгийн өндөр Хүйтний оргилд гарахаар зорьсон юм. Анх удаа өндөр уулын оргилд гараад зургаа татуулж, уухай хашгиран бөөн баяр зогсож байтал араас хэсэг уулчин гараад ирсэн. "Учрал болгон цаанаа учиртай, эх орныхоо хамгийн өндөр цэгт таарсан хүмүүс байна, нэр усаа мэдэлцэж танилцъя"  гээд гар барихад нэг нь "Өсөхбаяр" гэж билээ. Тэр үед би залуу гавьяатаасаа ууланд авирах эрч хүчийг авсан гэж боддог юм. Тэр учралаас хойш дандаа дээшээ өндөр оргилуудад гарчээ. 

 -"Монгол Хайкин" клубынхээ үйл ажиллагааг танилцуулаач. Танай клубын гишүүн болоход ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

 - 2006 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн тогтмол дөрвөн улирал бүтэн сайн өдөр болгон уулаар аялах ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндээ сайжруулж, эрүүл аж төрөх ёсыг дэмжих, уул, ус байгаль орчинтойгоо зөв харьцах, эко-аялал, идэвхтэй амралтыг сурталчлах сайн дурын, гишүүнчлэлтэй клуб. Ууланд аялж, алхах нь үнэхээр эрүүл мэндэд тустай юм билээ. Би клубээ байгуулж, явган аялдаг болохоос өмнө жилдээ хоёр удаа хэвтэрт ортлоо ханиад хүрч өвддөг байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил би дахиж хүндээр өвчлөөгүй. Тиймээс манай клубын зүгээс аль болох олон хүнийг ууланд дуртай болгох, уулаар аялж, өөрсдийн эрүүл мэнддээ тодорхой хувь нэмэр оруулахыг зөвлөдөг. Ингэснээр тухайн хүн өвдөж шаналахгүй, амьдралдаа эрч хүчтэй хандсанаар гэр бүлдээ, ажилдаа илүү амжилт гаргах нь тодорхой.  Манай клубын гишүүд хол, ойрын уулын явган аялал хийж байгалийн үзэсгэлэнт газрууд болон дотоод, гадаадын өндөр уулаар аялах ажлыг ч зохион байгуулж байна. Энэ жил анх удаагаа клубын маань найман хүний бүрэлдэхүүнтэй баг Балбын талын Эверестийн бааз лагераас 5364 метрийн өндөрт аяллаа. 5550 метрийн өндөр Калапаттар уулын оргилд гарлаа. Мөн миний бие өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Эверестийн оргил 8848 метрт гарч Монголынхоо болон клубынхээ туг далбааг мандуулах аз завшаан тохиолоо. Гишүүнчлэл нээлттэй, насны хязгаар тогтоодоггүй. Жилдээ нэг л удаа 20 мянган төгрөгийн гишүүний татвар өгнө. Шинээр гишүүн болоход нэг л болзолтой. Манай клубт нэгдэхээр шийдсэн бол гурван удаагийн ням гаригт таслалгүй явах ёстой. Учир нь нэг л удаа явж үзээд шантраад дахиж ирэхгүй тохиолдол зөндөө гардаг. Тиймээс үнэхээр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө идэвхтэй хөдөлгөөн, эрүүл агаарт гарах нь хичнээн чухал болохыг ойлгосон хүн л бидэнтэй нэгддэг. Гурван удаагийн Богд уул руу явган аялалд оролцсон тохиолдолд гишүүний үнэмлэх гардуулж, татвараа авна. Тэгээд л болоо. Манай клубын гишүүн болохыг хүсвэл ням гариг бүрийн 10  цагт 120 мянгатын “Jetro” супермаркетын гадна хүрч ирэхэд л хангалттай.

-Нэг жил гаруй хугацаанд дэлхийн 11 өндөр оргилд гарсан байна. Таны энэ бүх амжилтын нууц юу вэ

 -Миний энэ амжилт үнэхээр зарим хүмүүс итгэхийн аргагүй санагддаг юм билээ. Тиймдээ ч мэргэжлийн уулын спортын тамирчдын анхаарлыг их татсан. Гэхдээ энэ бүхнийг нотлох нотолгоо нь надад байгаа гэрэл зургууд.  Энэ тухай миний Facebook хаягнаас ч харж болно. 2011 оны зургадугаар сарын 22-нд 4374 м өндөрт орших Монгол Улсын хамгийн өндөр Хүйтний оргилд анх гарснаас хойш нэг жил дөрвөн сарын дотор 4000 метрээс өндөр оргилд 11 удаа гарсан байна. Хамгийн өндөр нь Эверестийн оргил, далайн түвшнээс дээш 8848 м. Гэхдээ гол нь өндөртөө биш, уул болгон хэцүү, амь насаа алдах эрсдэл тэнд хором болгон дагаж явдаг. Энэ жил гэхэд гадаадын 11 уулчин Эверестэд амиа алдсан. Биднийг авирч байхад  нөгөө талаар авирсан хүмүүсийн дунд ч энэхүү харамсалтай тохиолдол таарч байлаа. Би нэгэнт л уулын оргил өөд авирч эхэлсэн л бол надад буцах эрх байхгүй. Зөвхөн дээшээ тэмүүлж, өөрт байгаа бүхий л хүчээ шавхаж байж оргилд хүрнэ. 7-8 цаг уул өөд авирах бол наад захын асуудал. Зөвхөн өөртөө итгэж  гарын хүч, алхаа оновчтой газар байрлуулах, хөлийн тэнцвэртэй байдалд л анхаарлаа хандуулдаг. Үнэндээ амь нас хутганы ирэн дээр, ядарсандаа шүлсээ хаях нь байтугай, залгих ч чадалгүй болох үе тохиодог.

-Хамгийн сүүлд олон улсын багийг ахалж, Ама Даблам оргилд амжилттай авиралт хийгээд иржээ. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Миний ахалсан олон улсын уулчдын баг өнгөрөгч аравдугаар сарын 31-ны өглөөний 08 цагт Гималайн нурууны хамгийн үзэсгэлэнт оргил "Сувдан эрдэнэ" гэх Ама Дабламын оргил дээр амжилттай авирч гарсан. Энэ оргил бол далайн түвшнээс дээш 6856 м-ийн өндөрт оршдог Гималай нуруунд очсон, авирсан уулчин болгоны мөрөөдөл байдаг. Ама Даблам нь дэлхийн хамгийн өндөр барилгаас дөрөв дахин өндөр. Тодруулбал, Хонконгийн 490 м “Тэнгэрийн 100” нэртэй барилга дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа. Гэтэл Ама Дабламын оргилд авирахын тулд далайн түвшнээс дээш 4570 м-т  очиж авиралтаа эхлүүлсэн. Оргилд хүрэхэд далайн түвшнээс дээш 6820 м-т өндөрт зогсож байсан гээд бодохоор дөрөв дахин өндөр барилга руу авирсан гэж болно. Манай багт долоон тивийн долоон өндөр оргилд амжилттай авирч гарсан Канад, Голландын хоёр гишүүн, 8000 метрээс өндөр хоёр оргилд гарсан Норвегийн нэг уулчин  багтаж байсан. Би багийн гишүүддээ санаа тавих, болзошгүй эрсдлээс хамгаалах, гол нь багаа амжилтад хүргэхийг зорьсон. Бүх зүйлийг маш нарийн тооцоолж байж оргил руу авирдаг. Авиралт хийхэд тоноглол, бэлтгэл байдал хамгийн чухал. Багийн бүх гишүүд өмнө нь дэлхийн олон уулын оргилд авирч гарч байсан боловч ийм хүнд хэцүү, ур чадвар шаардсан авиралтыг анх удаа хийснээрээ онцлог юм. Оргилд тэмүүлсэн үндсэн авиралтыг дандаа шөнө хийж байсан. Учир нь өдөр их шуурдаг болохоор зөвхөн шөнө л авиралтаа үргэлжлүүлдэг. Хоол хүнсээ дор бүрдээ бэлддэг ч би багийн ахлагчийн хувьд хамгийн сайн чанартай илчлэг ихтэй хүнсийг сонгож байсан. Бидний хамгийн сайн нөхөр бол Монголоосоо авч явсан үхрийн жигнэсэн мах, хатаасан адууны мах, зөгийн бал, нэрсний шүүс. Үнэхээр эрч хүчээ нөхөж чадсан. Үндсэн авиралт 4700 метрээс эхэлж кемп нэгийг 5800 метр дээр байгуулж, маргааш нь кемп хоёрыг 6100 метрт байгуулж, кемп гурвыг байгуулах /майхан босгох/ боломжгүй учраас шууд кемп хоёроос оргил өөд 6856 метр хүртэл авирч гарсан. Буухдаа кемп нэг дээр ирж хоносон. Кемп нэгээс эхлээд дээшээ дан хад, цас мөс байсан.

Энэ авиралт хад, цас мөсөн хананы цэвэр техникийн ур чадварыг шаардсан авиралт байлаа. Гэвч манай багийн нэг гишүүн хоёр хөлийн сарвуугаа хөлдөөж, яаралтай эх орондоо хүргүүлсэн. Би үргэлж илүү хувцас хэрэгсэлтэй явдаг учраас тусгай зориулалттай нэг комбинзоноо түүнд өмсүүлсэн. Гэхдээ тэр ямар ч байсан оргилд хүрнэ гэсэн итгэлтэй байсан. Түүний бие одоо сайжирсан ч нилээн удаан хугацаагаар эмчилгээ хийлгэнэ гэж байна лээ. Эверестийн оргилд амжилттай авирч байсан туршлага нь энэ авиралтад чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Норвегийн гишүүн Эверестэд авирснаас хойш авираагүй, нөгөө хоёр гишүүн бэлтгэл авиралт болгож Альпийн нурууны Маттерхорн оргил явсан боловч гарч амжаагүй, харин 4158 метрийн Жунгфрау оргилд гарсан байв. Миний хувьд саяхан Маттерхорн болон Монбланы оргилд гараад байсан. Энэ бүхнийг харгалзан энэ авиралтын ахлагчаар намайг сонгосон байх. Надад итгэсэн  нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Альпийн нурууны хамгийн хэцүү уул Маттерхорн, мөн энэ Гималайн уулсын хэцүү оргилын нэг Ама Дабламд амжилттай авирч чадсандаа тун баяртай байна.

 -Уулын спортыг зардал ихтэй гэж  ярьдаг. Та энэ олон аяллын санхүүжилтийг яаж шийдэж байна. Таныг ивээн тэтгэдэг байгууллага, улсаас ямар нэгэн дэмжлэг туслалцаа гэж байдаг уу?

-Ямар нэгэн тусламж үзүүлж ивээн тэтгэдэг байгууллага  байхгүй. Өөрөө л бүхнийг зохицуулдаг. Тоноглол, хувцас, хэрэгсэл маш үнэтэй. 6000м, 7000м, 8000м –т өмсөх гутал, бээлий, өмсгөл, алх, бэхэлгээ гээд дээшлэх тусам үнэ нь нэмэгдэж, зардал ихэснэ. Зөвхөн Эверестэд авирахад би 50 мянган ам.доллар зарцуулсан. Бүхнийг өөрөө зохицуулахад хүндрэлтэй асуудал цөөнгүй тулгардаг. Гэхдээ уулын спортыг эх орондоо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Энэ нь нэг талаар өсвөр үеийн хүүхэд залууст ч маш чухал спорт. Уулын спортоор хичээллэснээр хүн тэсвэр хатуужил, эр зориг, зөв хуваарилалт, алхам бүрээ тооцох чадвартай болдог. Монголын залуусыг ууланд авираад бай гэсэн үг биш л дээ. Гэхдээ гадаадын хэг нэгэн мундаг, алдар нэртэй хүнийг тахин шүтэх биш, эх орныхоо эрэлхэг зоригтой хэн нэгнээр бахархаасай гэж боддог. Тиймдээ ч би энэ спортыг олон нийтэд таниулж, ямар хүнд хэцүү бэрхийг туулсан тухайгаа ярих болсон. Ингэж байж залуус монгол бахархалтай, үлгэр жишээ авах хүнтэй болно.

-Уулын спортыг яаж хөгжүүлэх вэ?

-Уулын спортын талаар мэдээ мэдээллийг өргөжүүлмээр байна. Хүмүүс Эверест гэдэг нэг ууланд гарсан гэсэн зураг л үздэг. Бодит байдал дээр уулын спорт бол хамгийн хэцүү, алхам тутам үхэж болох аюултай тулгардаг. Нэг ч үзэгч, хөгжөөн дэмжигчгүй, амьсгалах хангалттай хүчилтөрөгчгүй, хүйтэн, хатуу мөсөн хана, хүнд төмөр багаж хэрэгсэл, нөгөө талд нь хүний халуун сэтгэл хоёрын амь өрссөн ширүүн тэмцэл болдог. Маш өндөр зардалтай, бүх зардал хувь хүнээс өөрөөс нь гарна. Уулын оргил дээр гарна гэж зүгээр нэг их өндөрт гарахын нэр биш. Гэтэл Олимпийн наадмыг хэдэн сая хүн үзэж дэмжиж байхад бэртэж гэмтэхээс өөр аюулгүй шахуу нөхцөлд бүх биеийн хүч чадлаа, сэтгэлийн тэнхээгээ дайчлахгүй байгааг харахад үнэхээр харамсалтай байдаг. Үнэхээр үхэл амьдралын төлөөх тулаан хэмээн тэмцэх ёстой тэгж байж сая амжилтад хүрнэ.  Харин уулын спорт бол цэвэр эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан спорт. Тийм болохоор уулын спортын амьдралыг мэдэх гадарлах над шиг хүмүүс илүү их үгээ хэлж, мэдээлэл тараах хэрэгтэй юм байна.

- Ар гэрийнхэн нь алс холыг зориход тань санаа зовдог л байх даа.

-Ээж минь л их санаа нь зовдог юм. Ээж минь барагтай бол утсаар яриад байдаггүй  ч гэхдээ намайг яг ууланд явж байхад ихэвчлэн залгадаг. “Хаана байна” гэж асуухад нь “Хүү нь уулан дээр” гээд хэлэхэд утсаа тасалчихдаг. Ууланд авирч, сайхан мэдрэмжид тэмүүлэх тусам “Эхийн санаа үрд, үрийн санаа уул хаданд” гэдэг үгийг үнэхээр их ойлгож байгаа. Үнэхээр манай монголчууд их мэргэн үг хэлдэг байжээ. \инээв\

-Таны бахархал?

-Миний мэргэжил эмэгтэйчүүдийн эмч. Мэргэжлээрээ 20 жил ажиллахдаа нэг ч удаа үр хөндөлт хийж үзээгүй гэдгээрээ бахархдаг. Би тийм муухай үйлийг хийхийг хүсээгүй. Сүүлийн арваад жил эмэгтэйчүүдийн хорт хавдрын эсрэг эмчилгээ үйлчилгээ хийж байна. Тодруулбал, ХСҮТ-д 1995-2002 онд найман жил ажиллаж мэргэшээд "Даффодил Сайн эмэгтэйн клиник"-ийг нээсэн. Эрт үед нь илрүүлээд эмчлээд байхад өвчтөн үйлчлүүлэгчээ хавдраас болж алдахгүй, эрүүл саруул, элэг бүтэн амьдрал хайрлаж олон мянган хүний буян заяаг түшиж явна. Хийсэн ажлаа харах, мэдрэх үнэхээр сайхан. Хотод төлбөртэй үйлчилгээ хийхээс гадна анх удаа хөдөө орон нутгийн эмэгтэйчүүддээ зориулж үнэ төлбөргүй хавдраас сэргийлэх үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг хүмүүнлэгийн хөтөлбөр хэрэгжүүлээд найман жил болжээ. Энэ үйлчилгээг "Амьдралын төлөө аян" гэдэг, хөтөлбөр Ротарийн дэмжлэг авч Олон улсын Ротарийн шилдэг хөтөлбөрөөр шалгарсан. Би ч энэ шилдэг шагналыг хүртсэндээ их бэлгэшээдэг. Энэ хугацаанд Монгол Улсын 21 аймгаар  3-4 удаа явсан, одоогоор 24824 ээж, эмэгтэйчүүдэд хүрч үйлчлээд байна.

Миний өндөр уулын оргилд тэмүүлсэн 11 авиралтын долоо нь өндрийн тоноглолтой техникийн авиралттай, дөрөв нь уулын таягнаас өөр багажгүй байсан. Нийтдээ энэ хугацаанд 63 мянга 872 метрийн өндөрт гарчээ. Миний хувьд дахин давтагдашгүй амжилт. Оргил болгон дээр Алтан соёмбот хөх далбаагаа мандуулж, уухайн дуугаа цууриатуулж явлаа. Тэр бүхнийг өөрийн нүдээрээ харж бахархана гэдэг үнэхээр сайхан шүү. Нөгөө талаар би туйлын азтай хүн. Альпийн нурууны хамгийн өндөр оргил 4812 метрийн Монблан дээрээс шүхрээр зургаан цаг гаруй нисч буусан минь сэтгэлээс гардаггүй.

-Та ирэх онд хаана аль улсын,  ямар оргилд авирах төлөвлөгөөтэй байна?

-Одоогоор яг тийшээ явна гэсэн төлөвлөгөө гаргаагүй байгаа. Увс аймгийн Хархираа Тургэний уулсын оргилд гарч магадгүй. Ингэхдээ тухайн аймагт уулын спортыг хөгжүүлэх ажлын хүрээнд оролцоно. Гэхдээ яг эцсийн шийдвэр гараагүй байгаа. Дэлхийн уулын спортын тамирчид долоон тивийн, долоон том оргилд авирахыг эрмэлздэг. Миний хувьд дэлхийн хамгийн өндөр дөрвөн ууланд авираад үзчихлээ. Надад бол авирч байгаа уул минь сайхан, бартаа саад ихтэй байвал шууд сонгоно. Тооноосоо илүү чанар юм даа. Энэ бүх аялал, амжилтыг дүгнээд хэлэхэд би бол өөрөө өөртөө Чингис. Яагаад гэвэл ууланд авирна гэдэг яг л дайн байлдаанд оролцон тулалдахтай адил. Буцах зам байхгүй, эхэлсэн л бол яаж дуусах нь хамаагүй, эцсээ хүртэл тэмцэнэ. Тэгээд бүхнийг ардаа орхиод оргилд гарсан байхад хамгийн их аз жаргал, сэтгэл хөдлөл, эрч хүчийг олж авдаг.

[caption id="attachment_177259" align="alignnone" width="620" caption="8000 м дээш өндөрт гарахдаа өмсдөг гутал"][/caption]

[caption id="attachment_177266" align="alignnone" width="620" caption="Цасны тах /гутлын гадуур бэхлэнэ/"][/caption] [caption id="attachment_177271" align="alignnone" width="620" caption="Цас мөсний алх"][/caption]
[caption id="attachment_177307" align="alignnone" width="620" caption="Үндсэн бэхэлгээ"][/caption]
[caption id="attachment_177308" align="alignnone" width="620" caption="Эверестийн оргилд хүргэсэн алх"][/caption]
[caption id="attachment_177275" align="alignnone" width="620" caption="Энэ өмсгөлийн дотуур хоёрхон өмсгөл өмсдөг"][/caption] [caption id="attachment_177277" align="alignnone" width="620" caption="Ама Даблама оргилд авирсан багийнхан"][/caption]

Ярилцсан П.Нарандэлгэр

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkk:
Arhi uudaggui, huuhen erguuldeggui, hugshirdugui er hun gej bhgui. Harin ene hun shig hiij buteesen zuiltei, dursagdah aldartai hun olon bish6
2016-05-28
454545:
буяны үйлсээ үргэлжлүүл залуу минь
2013-04-19
sod:
Ene zaluu unekheer mundag zaluu shuu Harvaas l deg juramtai alivaa yumand chambai mundag emch haragddag shuu dee Bas mongol zaluuchuudad hun baikhiin utga uchir, er zorigiin gaikhamshigt ulger duurial uzuulsend unekheer bakharkhaj bna Eejiinkh ni setgegdel mongol ekhchuud buriin uree hairlakh setgel l bna shuu dee Humuusee sain yavaa, saikhniig hiij buteej yavaa negnee ingej buu doromjilj, ataarkhaj bgaa chee Emchiig ni medekhgui yum bna ch gekh shig Emnelgiig ni suraad uurtei ni ochood uulzaj uzsen uu ene humuus, yamar ineedtei uchuukhen bodoltoi yum bee gaikhaj bna, huniig tanikh ch ugui bj iim comment bichdeg humuusiig. Bayarsaikhan emchee ta bol unekheer aguu mundag hun shuu Ednii ugiig buu too, medeej ene ugend ogt emzeglekhgui heniig hen be gedgiig tuveggui yalgaj salgakh ukhaantai hun l dee ta. Tand bolon eejid chini urt udaan nas eruul enkh amjiltiin deed orgiliig husen uruuye
2013-02-25
клубын гишүүн:
монголынхоо залуус, ахан дүү нарт ЗӨВ явах ухаан сэдэлийг хайрласан Л.Баярсайхан ахдаа эрүүл энхийг хүсч, мянган мянган залуус хойч үеийнхээ бахархал амжилтыг өргөж явахыг хүсэн ерөөе!
2013-01-09
клубын гишүүн:
Бид Монгол Монгол Монгол гэх үгийг маш их бахархалтайгаар омог бардам хэлцгээдэг мөн бахархацгаадаг... Монголын ард иргэд маань гэнэн ч юм шиг мөртлөө их мэдэмхий мэдлэгтэй ч юм шиг Нэг үгээр хэлбэл АСАР АТААРХУУ МУНХАГ зарим нэг хүмүүүс байх юм. Энэ үгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл... ХҮН ХҮНЭЭРЭЭ БАЙ...ХЭН НЭГЭН АМЬДРАЛДАА ХИЙСЭН ЗҮЙЛЭЭРЭЭ ХҮН БАХАРХАЖ ЯРИХ НЬ ГАЙХАЛТАЙ ХЭРЭГ... тэрнээс нэх нэгний дотор ороод үзээгүймаа гэхэд маш сайн мэддэг юм шиг хэн ч байсан хүний зүрх зүсмээр бүдүүлэг үг хэллэгээр гэмгүй нэгнийг доромжилох нь байж боломгүйгээс гадна ӨӨРИЙН ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР УНАНА гэдгийг хатууу анхаарууулий.. Энэ БУМБЫН ЭРИНД хүн өөрөө өөрөөө зөв зохистой явахгүй бол үйлийн үр чин тав ч алхахгүй өөрийн чин толгой дээр ирнэ...
2013-01-09
teniin:
bid 1-l eh orontoi. Yamar neg huniig ali budiileg, yes sytahyyngui, soyelgui ug heregleliig hereglej, doromjloj, ner turd ni sanaatai handaj baigaa huniig olj chadahaas gadna, shyyhed nehemjlej bolnoo.Mhterneteer cacaj baigaa buh zuiliig gadaad, dotoodiin yamar ch hun unshih bolomjiig ashiglaj, buhimdlaa soyoltoibicheechee. interneteer yamar ch huniig haanaas ch ileruulj bolno. Uneu gegeg bol horvoo deer ganchan. Yuu ch gej hashgaraad unen yum uneneeree l garaad irne. Manai mongol hunii zan haricaa. yes syrthyynii hemjee, hinii noyen nyryy, nunii mes, chanar iimhen hariyygui baij bolohgui.Budiileg ug hellegeer. mereeree baigaa nuniig dairch doromjloj mongol nun iim budiileg humuujiltei gedgiig olo ulsad bitgii tunhaglaad, in ezen Chinges haanii mini teriin ner hunded haldaj baina geggee unaaraach gej 87 nastai, ardiin bagsh syrgamjlaj bainaa. Ta nar eh nunees mendelsen ahan duus bihsuu.
2012-12-11
ooroo oortoo setgegdel bicheed baih umdaa arhichin banzal hogshin gahai chin
2012-12-10
Uchuukhen bodoltoi sonin khun ve??? Iim aguu khun uuriinkhuuree amidarch l bval boloo sh dee. Chi lav iim amjilt khezee ch khiij chadakhgui hugiin novch bgaa daa
2012-12-10
Khuniig muulakhaa bolioch. Cham shig iim ataarkhuu khumuus khorvoo delkhiigees ekhelj khalidag um daa.
2012-12-10
Minii khuu nas baga khun umaa daa. Minii okhinii amiig avarsan altan gartai emch. Bi chamtai uulzaj okhinoo tanilzuulj bolnoo.
2012-12-10
Minii okhiniig l lav emchilsen emch dee. Manai ger buliinkhen ene khund talarkhaj yavdag. Ta nar khun muulaakhaa boliochee.Umnugovi aimag. Dorjsurengiin ger bulees.
2012-12-10
Khrinch Moskvad tugssun ulaanaas ukaan diplom bgaa shuu!!!
2012-12-10
Хулан:
Баяр хүргэе амжилт хүсэе,
2012-12-10
Tand amjilt husey, onii shildeg tamirchind demjij baigaa shuu, uragshaa
2012-12-10
wunderbar:
iim gaihamshigtai amjilt gargasan mun bas zugeer ch ugui mongol gesen neriig delhiin tseejnee duursgasan eremgii zorigt baatarlag hun bol yalt ch ugui BAYARSAIHAN EMCH munuus mun.manai mongoliin sportiin horoo ene huniig tun yaraltai mongol ulsiin turiin shagnald todorhoiloh ystoi shuu.aria yu ch boloogui ym shig duugui suugaad bgaa ym bish bizdee,olimpaas medali avaad irsen zaluusaa yaj ugtaj avdag yag l tuun shig hundetgel uzuuleh ystoi.2012 onii shildeg tamirchin mun shildeg hun gevel ene hunii ner zaaval baih ystoi shuu. BAYARSAIHAN EMCH bas tegeed GAIHAMSHIGTAI TAMIRCHINDAA AMJILT HUSEYE:
2012-12-09
зочин:
Санаа сайхан бол заяа сайхан гэж Баярсайхан эмчийг л хэлнэдээ
2012-12-08
bi bichsen ni:
Bayarsaihan emch uneheer aguu hun. Eh oron chin tand talarhana gedegt ogt ergelzehgui. Everest orgild garsah gesen batlamjaa avch chadaagui, barag zugtaagaad eh orondoo irlee geed neg heseg ganc huniig mongoloor neg shuugaa bizdee. Tehed bayarsaihan emch abiraltiin buh processoo batalgaajuulj, zuraglaach hiij tumen olondoo medeelj, surgamjlaj baigaad mongol huudee bid uneheer baharhaj, ongiroh yestoi. Uuliin sportiin uulchid hoorondoo ev tunjingui, uuland biye biyendee tus bolj yavahiin orond, uheh gej yavj, yaaj iigeed hajuu nuhruusuu turuuleed garch aldar neriig turuulj olohiin telee,bi uheheer, chi uh gej uralddag, eb tunjingui sport gej, neg bus hun haramsan ug aldaj baisaniig sanachihlaa. Yestoi unen yum baina. ter teneg cuun ulsad uur hurchihlee baina.Uuree chadahgui baij, ataarhaj bitgii oroh,baih gazraa olj yadaad bai gej anhaaruulmaar baina. Bayarsaihanii eejiig shutlee. Huu ni uhaantai, bolovsroltoi bolohoor, eh ni mun uhaantai, boilovsroltoi hun baina. Huurhii buh unenee l bichsen baiha. Buh ehchuud yalgaagui ingejl bodoh baih.Iim sainan eh ornii huu turuulj, esgesen eejid ni bid talarhah yestoi gej bodoj baina.Tand bayarlalaa. Burhan, tenger ta bugdiig urshuunuu.
2012-12-08
Bi:
Bayarsaihan emch yaah argagui omgin terguun ulsyn haan. Haan hun chin ulsynhaan ali saihan huuhen, ohidyg sorchilj edlej baidag bizdee! Yaah argaggui haan mun!
2012-12-08
Merilin Mohro:
10 jil ajillaj baigaa nuviin emnelegtei emch, ah duu,hamaatan sadan, olon tumen,baiguullaga, rotarchuud bugd munguur demjij,tuslaj taaraa. Harin hulgai hiih,chunaltai ih emch bishee, Sanaa tavij, zovsond bayarlalaa. Hii demii yumand setgelee chileej, yaahavdee chaavaas...
2012-12-08
G.Sosor:
Enehen orchlon deer sanaj,sarvaih ganc urii mini ajil,uilsiig ni bainga amjilt husej,emchiin mergejlee nud duuren, omog bardam ezemshij baidagt ni unen setgeleesee hundetgen,emchluuldeg myanga tumen ehchuud, emegteichuuded huugiinhee umnuus bolon gerbuliinhee buh gishuudiin umhuus gun talarhal devshuulj,horvoogiin buh eh, ursuud az jargaltai ulam saihan amidraasai gej Bayarsaihan emchiin eej nь uruuhud tatgalzah hun garahgui baih gej mongol tumendee itgen, zalbirch baina. Tiimee, olon jiliin zorilgoo hyviinhaa zardlaar,uurgee davuulan biluuleed, eh ornoosoo shaghal, hishig ogthon ch goridoogui, delhii niited mongol er hun gedgeeree gaihuulaad, mongol turiinhuu suld hiimoriig manduulaad irsen huugeeree muu eej hi bolson bi, baharhahgui yum bol,bi yuugaaraa baharhah yum be. Ami amidraliinhaa densiig tuu zaigaar henjij, tesver tebcheeriig sorison hund berh zamiig tuulj, olon ulsiin bagiig hunii huvid ch, ih emchiin hubid ch davaad garch, haa holiin HonkGonk hotoos hundetgel avaad irsen, mongol huugeeree mongolchuud bid,duu aldan baharhah baital, muu huug mihi uhehgui irlee gej, goochloh, huruu daram mongol hun interneted uuriiguu hen boloh, yamarhan aharhan bodoltoi hun gedgee olond tunhaglaj,ninii huud ataarhaj baigaad turuulsen ehiin zugees bus, irgen hunii zugees handahad ter hun tun ch uchuuhen, erevdeltui sanagdlaa. Tun ih ataarhaad, uzen yadaad baival, ter erhem, minii huug bodohgui gehed, eh ornoo bodood 8840m-t garaad uuriin biyeeree uzeed ireh tiim eh oron ch zurh baina uu, uhehees unhelzegee hagartal aihaa medehgui,busdiig bitgii doromjloj bai, uuduu hayasan chuluu ned l uder, chinii bolon, oiriin chini humuusd irdegiig egch ni daanch sain medne dee.Husleeree,ulsaas yu ch guigaagui, uuliin sfortond deed amlilt togtoogood, irsen huugeeree eej hi baharhah shig bolloo. Ami temcej yavaad, irehed ni eej hi ganc udaa bayar hurgej, baharhah ganc ugiig, muu huudee helj baigaaguidee, eej ni huugeesee myanga tumen, uuchlalt husej baina.Ganc huugee aldchih bii gehees, yamar ch ug minii sanaand orj irdeggui, chimeegui l dotroo zalbiraad baidag bailaa.Nadaas uudtui eej bol, burhan nomiin yanz buriin yos hiih baisan baihaa. Daanch had yamar, negen suseg bishrel baidaggui yum l daa. Minii muu huu, tun saihan setgeltei, cagaan, cailgan hun bolohooroo nadtai nadgui ajil ni uuriin erhgui buteed yavdag yum.harin minii huugiin telee zalbirsan elgen haluun olon mongol tumendee, burhand zalbiraaguigee, ta buhnii suun haluun setgeld uvdeg sugden zalbiryaa. Urgun olon tumnii mini sainan, yereel eh, huu hoyoriig esen mehd uulzuullaa.Mongol eh oron mini munhud orshij, ulam mandan badrah boltugai.Ecest ni emegtei huntei uchirgaggui er hun gej, horvood baidaggui yum shuu dee. Uchirsan bugdiig buduuleg ugeer ner terd ni haldaad baij boldoggui yum shuu dee huuhduudee. hen bolon ni nad oldonoo. Emegtei huntei uchirah hi horvoogiin buh erchuudiin chimeg. Gehdee muu sanaatai,muu hund, muu helegdene gedeg chini,ataarhamaar sain yavaagiin shinj temdeg. Minii huu yamar ch ajild, daravch dardaij, bulavch bultaij yavaarai. Uchir ni chi yamar ch ajil hiisen chamd, hun buhen jigd hurteed baidaggui saihan mergejiliig Moskva hotiin Sechyenoviin pervii medicinskii akadimag 7 jil sursh tugsuj ireed, mun busdad ataarhal turuulj, ajillaj baigaa hun chuudee.Minii huu sursan mergejil,gadaad hel, soyel, uran setgemj, uran iltgech, zohiol bichih abiyas, hutlugch,zuraglaach, buhii bolovsroliig chi mach sain ezemchsen.Harin uheesei gej,ataarhaj, husej baigaa hunii, husliig ogt biyeluulj, boldoggui yum chuu. Tegvel yalagdana. Hairtai huugeeree baharhaj,omogchij baina. Eej ni hariucsan ajlaa ulam, sain hiinee. Huugiinhee nud,duh,hacar, hamar,bugdiig chini dahin,dahin unsiyee.Huu mini chi, eejdee helelgui, uuland avirch, eejiinhee setgeliig tun ih zovoosonoo oilgoson bol bolloo.Huudee gomdohgui. Eej hi. 2012.12.07.
2012-12-08
iim banzal hun emegteichuudiin emch hiideg ni her shudarga um be!? ochnoon yum l duulddag, taarsan huuhnee bi mundag gentei hun, minii baga hatan bol geed l shaadag gej bgaa yum.
2012-12-06
Uchuukhen bodoltoi sonin khun ve??? Iim aguu khun uuriinkhuuree amidarch l bval boloo sh dee. Chi lav iim amjilt khezee ch khiij chadakhgui hugiin novch bgaa daa
Emneleg ajillyyldiinmaa
2012-12-04
Mundag hun shu Rotary family urgelj taniar baharhdag shu
2012-12-04
Dulmaa:
Bayarsaixan emchid sain saixniig xuseye. Tanii nevtruulgiig ix uzdeg baisan. Odoo xaigaad oloxoo boliloo. Ta nevtruulgee xiij baigaa uy. Amjilt xuseye
2012-12-04
zochin:
Facebook hayag ni Bayarsaikhan Mongol, Jetro gej 120 myangatiin avtobusnii buudlaas zuun urd, huuchnar Tanktai hoshoonii hoid tald baigaa andashgyi hartagddiin
2012-12-03
Batsukh:
Ene uulchin zaluu bol agyy Mongolchuudiin neg yaah argagui munuus mun.Amjilt husie.
2012-12-03
BAGSH:
FACEBOOK HAYAG N "MONGOL HIKING CLUB" TENDEES MEDEELEL AVCH BOLNO
2012-12-03
mongolchuud gedeg web site-nd hun muulahaas hetrehgui horch humuus l dee, hoorondoo taardaggui ali myangan jiliin tertee sain yavaa negenruugee busad n dairch alj talahaas uur erdemd suraltsaagui bgaa yum. Ene ah bol gaihaltai mundag bna, amjilt husch bna, bi bas uuruu zaluu emch hun, sport oor mash ih hicheelledeg, computeriinhaa araas bosch gants kilometer guidegchguin bjiij, ene amjilttai ter n notolgoogoor batlagdtsan hunii talaar niitlel garch bhad door n ingeed horchignood suuj bdg. haramsaltai sanagddag yum...
2012-12-03
Dr:
Banzal novsh. Havdariin yanhan
2012-12-03
Khuniig muulakhaa bolioch. Cham shig iim ataarkhuu khumuus khorvoo delkhiigees ekhelj khalidag um daa.
jetro gej delguur n haana bdag yum be. zaisangiinhan medeh yum shg bn gachuurtiinhan medehgui shdee kkk. daraa 7 honogt ochmoor bn. Thanks
2012-12-03
2012onii012sariin 03:
sain bain a uu tanii ajil bolon sportod amjilt husii. bi ooroo uuliig ih sonirhdog er zorig tesver tevcheer hunii mon chanariig haruuldag sport. daraa ni tanitai bolon oshoo mundag uulchidtai niilj olon uuland aviralt hiij ta bugdees ih yum surahiig husej bna. daraa jiliin uulchidiin tsugralt uvsiin deglii tsagaand aviralt hiine
2012-12-03
Дэнзэн:
Эмч гэдгийг нь мэдэхгүй юм. Мэргэжлийн үнэмлэх, төгссөн сургууль байгаа юм уу...юм бичдэгийг нь мэдэх юм. Харин Эверэстэд гарсан нь яах аргагүй баатарлаг үйлс, гавьяа мөн. Монголоос олон хүн гараад байгаа учир тэр бүр мандуулдаггүй байх л даа. Уг нь эх орныхоо нэрийг үүнээс илүү яаж гаргах вэ дээ.
2012-12-03
Khrinch Moskvad tugssun ulaanaas ukaan diplom bgaa shuu!!!
irgen:
demjleggui uuland awiraad l yawaad baidag hun um uu???? mongoo haanaas oldog um bol doo??
2012-12-03
Emneleg ajillyyldiinmaa
Yaa mundagaa mundagaa Helen ug aga. A jilt his eye
2012-12-03
Mr Mongolia:
Bi uuliin sportod ih durtai, bayarsaikhan ah tanaar baharhaj bna. Bayar hurgii. Daraa bolomj oldool hamtdaa avirah yumsan.
2012-12-03
dffgdx:
нэг зүйлийг ойлголоо. үхэл амьдралын зааг дээр тэмцэх, ялах дийлдэхийн зааг дээг тэмцэх 2т том ялгаа байна. үүнийг л энэ манай уулчид яриад байдагийн байна. нээрээ л манай тамирчид жаахан хариуцлагагүй байдаг шүү заримдаа. дээр нь тэр эхийн санаа үрд... гээд үг байна. энэ үг бас их учиртай юм.
2012-12-03
gantumur:
bayraa emch bol aguu hun. ulger duirail abah humuusiin neg
2012-12-03
зочин:
Гоё нэвтрүүлэг хийдэг байсан, бас ууланд авирсан нь бахархалтай юм. Гэхдээ үнэхээр тааруухан эмч юм билээ, та.
2012-12-03
Хир сайн эмч болохыг нь үзүүлж байж л мэднэ ш д.
2012-12-03
Blessing:
Үнэхээр бахархмаар юм аа.Өшөө их амжилт,аз хийморь хүсье.
2012-12-03
zochin:
Eruul mendiin saikhan nevtruuleguud hiideg bsan tand amjilt husie
2012-12-03
Tand amjilt husie Zaluuchuuddaa tsagiig uuruuld bish gehed uurt heregtei ur buteeltei unguruuj baihiig urialiya
2012-12-03
Мундаг хүн:
Та нар атаархахаа болиоч.
2012-12-03
HARIN TH
2012-12-03
харваас гамшиг л байна. яагаад ч сайн эмч байж харагдахгүй мөөн тэнэг амбиц л харагдаж байна ой гутмаар юм
2012-12-03
Minii khuu nas baga khun umaa daa. Minii okhinii amiig avarsan altan gartai emch. Bi chamtai uulzaj okhinoo tanilzuulj bolnoo.
Хир сайн эмч болохыг нь үзүүлж байж л мэднэ ш д.
HARIN TH
Хатан-Туул:
Баярсайхан эмчид сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе,Та маш зөв зон олондоо хэрэгтэй үйлс эхлүүлжээ ,Үүнийгээ битгий орхиорой,Бидний монголчууд бүгд ийм зөв бодолтой хүн ардаа гэсэн сэтгэлтэй болчихвол улс эх орн минь мөнч түргэн хөгжлийн оргилд хүрэх байх даа,
2012-12-03
erca:
bayar hurgie Uneheer erch huchtei sain emch shuu
2012-12-03
taaruuhan l emch de.
2012-12-03
Minii okhiniig l lav emchilsen emch dee. Manai ger buliinkhen ene khund talarkhaj yavdag. Ta nar khun muulaakhaa boliochee.Umnugovi aimag. Dorjsurengiin ger bulees.
zochin:
mundag umaa.Uhaantai saihan hun bna.танд аз жаргалыг хүсье.Эхийн санаа үрд, үрийн санаа уул хаданд” Үнэхээр манай монголчууд их мэргэн үг хэлдэг байжээ
2012-12-03
гайхалтай:
танд аз жаргалыг хүсье. Гайхалтай шүү
2012-12-03