Японд тунель нуржээ

img

Японы Сасагод нүхэн зам нурж томоохон хэмжээний осол гарсан тухай ВВС агентлаг мэдээллээ. Одоогийн байдлаар есөн хүний амь нас эрсдэж, долоон хүн гэмтэж, түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ. Осол чухам ямар шалтгаанаас гарсан болохыг албаныхан тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд ослын газраас хохирогч хүмүүсийг гаргаж, осол гарсан замыг хаах, орчин тойрныг битүүмжлэх  ажил өрнүүлж байна. Осол орон нутгийн цагаар өчигдөр өглөө 08.00 цаг орчимд гарчээ. Энэ тунель Японы хамгийн урт буюу 4.3 км үргэлжилсэн өндөр хурдны замд байдаг. Хурдны зам Токио болон Нагояа хотыг холбодог томоохон байгууламж бөгөөд осол нийслэл Токио хотоос 80 км орчмын зайд болжээ. Тунельд гал гарсан  учир их хэмжээний хар утаа суунаглаж, харах орчин  хязгаарлагдсан, тунель доторхи хүмүүс айж балмагдсан байжээ. Ослын газар дээр ажилласан аврагч Яманаши  France-Presse агентлагт “Бид хэд хэдэн ухаан алдаж, түлэгдсэн хүн олсон. Тэдгээрийн дотор амиа алдсан хүн  байгаагүй” хэмээн мэдээлсэн байна.  Харин амиа алдсан хүмүүсийн нэг нь том оврын ачааны машины жолооч байжээ. Тэрээр хамгийн эхэнд осолдсон учир аврах багийнхныг ирээгүй байхад амиа алдсан болохыг албаны эх сурвалж мэдээлж байна. Одоогийн байдлаар аврах албаныхан тунелийн нэг талаас бэлэхлгээ хийж, гал  унтраан,  тунельд түгжигдсэн машинуудыг гаргахаар ажиллаж байна. Тус тунельд чухам хэдэн машин түгжигдээд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Хохирогчдын ярьж байгаагаар “Яагаад нурсныг мэдэхгүй байна. Гэхдээ тунель  нурж эхлээд л  гал гарч эхэлсэн, бид угаартаж үхэх вий гэхээс айж, цэвэр агаар хайж хонгилын нөгөө үзүүр рүү гүйж эхэлсэн” хэмээн NHK телевизэд ярьсан байна. Эх сурвалжууд энэ тунелийг хийсэн компанийг ихээр буруутгаж байгаа бөгөөд газар хөдлөлтөд ч тэсвэртэй байх ёстой тунель энгийн үед ийнхүү нурсан нь хэр зэрэг  чанаргүй болсныг нь илтгэж байгаа хэрэг гэжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hen be chi:
gutsdag haltar be bababa hahaa
2012-12-11
Haramsaltai ym
2012-12-03
lool:
japan-top technology in the world.maybe not in your planet
2012-12-03
from japan:
2011 onii 3 sariin gazar hudlult ug tuneld tsuuralt bolon gemtel uchruulsan baih gej bodoj baina.Nudend il uzegdeh gazar bish tul hen ch anzaaraagui baisan bolovuu. Gazar hudultiin daraa il guur,metronii zamnii bagana zereg ni olnoor zuurch gemtsen baisan.
2012-12-03
hen be chi:
gutsdag haltar be bababa hahaa
энэ бол япон чанар
2012-12-03
lool:
japan-top technology in the world.maybe not in your planet