ОХУ-ын аяллын багийнхан агаарын бөмбөлгөөрөө манай улсад ирнэ

img

Соёл, спорт, аялал жуулчлалын яам (ССАЖЯ) нэгэн сонирхолтой аяллын багийг удахгүй Улаанбаатар хотноо хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. ОХУ-ын агаарын бөмбөлгийн нэрт нисгэгч В.А. Ефремов нь өөрийн багийн нисгэгч В.Суродин, инженер Ю.Тюриннарын хамт алдарт “Гэгээн Орос” агаарын бөмбөлгөөрөө Улан-Үдэ хотоос гараагаа эхлэн Хиагт, Алтанбулагийн хилийн боомтоор дайрч Монголын нутгаар энэ сарын 5-6-ны өдрүүдэд нисч Улаанбаатар хотноо ирэх юм. Энэхүү аяллыг ССАЖЯам, ОХУ-д суугаа Монгол улсын ЭСЯ, “Моя Москва” соёлын сангаас хамтран Монгол улс, ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан “Орос оронд хүрэх гүүр” төслийн хүрээнд хоёр улсын нутаг дэвсгэр дээгүүр явуулахаар зохион байгуулж байна. Дашрамд дурдахад, Ефремов Валентин Алексеевич нь 1950 онд төрсөн. Судлаач, агаарын бөмбөлгийн төрлийн нэрт аялагч. Нижегородский хотын аялагчдын клубын ерөнхийлөгч. Өмнөд туйл болон Байгаль нуурийг агаарын бөмбөлгөөр гаталж байсан. В.А.Ефримов нь өмнө нь манай улсад хэд хэдэн удаа ирж байсан ба Хөвсгөл нуураас говь хүртэл агаарын бөмбөлгөөр аялж байсан. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Багануур дүүргийн Засаг даргад сахилгын арга хэмжээ авлаа. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1215206
2012-12-03
No welcome to Mongolia!!!!
2012-12-03