
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар хэд хэдэн асуудал авч хэлэлцсэний дотор орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар хуралджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Манай нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцлоо. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд сөрөг хүчин орон нутгийн сонгуульд ийм амжилт үзүүлж байсангүй.МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд 21 аймгаас есөд нь, АН 10 аймагт яллаа.
Хоёр аймагт сонгуулийн дүн тэнцсэн байгаа. Нийслэлийн есөн дүүргээс дөрөвт нь МАН ялсан бол тавд нь Ардчилсан нам ялж, Налайх дүүрэгт мандатын тоо тэнцсэн. Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн сонгуулийн үр дүнгийн тухай хэлэхдээ “Ардчилсан нам хавтгайд нь яллаа гэж байсан, харин МАН хавтгайд нь энэ удаагийн сонгуулийн дүнгээр хариу барилаа” гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ