Ядуу өрхийн аж байдалтай газар дээр нь танилцана

img

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан өнөөдөр НҮБ-ын Нэн ядуурал ба хүний эрхийн асуудлаархи тусгай илтгэгч хатагтай Магдалена Сепулведа Кармонаг хүлээж авч уулзав. Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 3-7-ны өдөр манай улсад айлчилж буй тэрбээр амьжиргааны түвшин доогуур иргэдийн аж байдалтай газар дээр нь танилцах, тэдгээр иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулахад Засгийн газраас ямар арга хэмжээ авч буй талаар судлах зорилготой хүрэлцэн иржээ. Уулзалтын үеэр хоёр тал манай улсад сүүлийн жилүүдэд явуулсан нийгмийн халамжийн бодлого, энэ талаар Засгийн газраас цаашид авах арга хэмжээ, хүний эрхийн холбогдолтой олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох болон хэрэгжүүлэх явц, мөн түүнчлэн Монгол Улс дахь ядуурлын нөхцөл байдал, шалтгааны талаар санал солилцлоо. Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан Мянганы хөгжлийн зорилтод хүрэхэд ядуурлыг бууруулах асуудал хамгийн чухлаар тавигдаж буйг тэмдэглээд, Монгол Улсад ядуурлын байдал бусад оронтой харьцуулахад зарим онцлогтой байдгийг дурдав. Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэр дэвшсэний хувьд энэ айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. Тусгай илтгэгч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам зэрэг төр, засгийн газрын олон байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзахаас гадна гэр хорооллын болон хөдөөгийн аж амьдралтай танилцах юм. Айлчлалын төгсгөлд хэвлэлийн бага хурал хийх бөгөөд айлчлалын үр дүнд бодлогын зөвлөмж гаргаж 2013 оны 6 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илтгэх юм байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

g.lkhagvadorj:
Яг үнэндээ монголын төрд өрх гэрийн талаар төрийн бодлого байдаг юм уу Ер нь монгол улс чинь томсгосон нэг л айл \өрх\ шүүдээ одоогийн монгол улс : Хөдөө суманд байдаг зарим айл шиг харагдадаг юм ж нь: Элбэг гуайнх гэж бодъё Элбэг гуайн эхнэр Ханд эднийх 5 хүүхэдтэй гэе тэднийн хашаа нь энд тэндээсээ банз мод нь унасан онгорхой сэгэрхий хашаатай хашааны хаалганы нэг нь салаад уначихсан нэг муу хар цаас нь салбарсан жижигхэн амбаартай бараг дүүрчихсэн яайжгий жорлонтой. Элбэг гуай өглөө босоод л хоосон хар цайгаа хам хум уугаад л ажилтай юм шиг дугуй хайрцагтай улаан тамхиа өвөөртлөөд л гарна хамар хашааны айлаас эхлээд өөр гудамныы айл хэнийд хаанаас айлчин ирнэв тэр бүх айлаар албатай юм шиг орно тэгээд сумын хоршоо, холбоо нэгдлийн контоор хавиар өдөржин хэсч тамхи баагуулж худлаа ярьж айлын хоол цай буудаж өдрийг барна Эхнэр ханд гуай өглөө босуут бүсээч бүслэхгүй нөмгөн сэлдэн хамар хашаанаасаа эхлээд л мөн л өдөржин айл хэснэ ажилтай айлын эхнэрүүд ажил хийлгэлгүй дэмий чалчдаг хандаас залхана зарим сүйхээтэй нь ойр зуурын ажилд хамжуулна гэвч Ханд,Элбэг гуай хоёрт чадах юм бас маруухан Хэдэн үүхэд нь хувцасаа угаая савангүй үрчлээгий нь гаргах индүүгүй хавийн айлуудаас энэ мэтийг гуйсаар бүр залхаачихсан гэрт боорццог саахар байхгүй болохоор гэрээс эртхэн гарч хоолтой айлын хүүхэдтэй хичээлд хамт явах нэрээр ганц нэг боорцог жоглоно нэг ийймэрхүү айлын зураг харагдаад байдаг юм6 тиймээс Нэгэнт хөдөлмөрийн яамтай болсных өрхийн асуудыг хариуцуулж суудалгаа дүгнэлт гаргуулж асуудал бодлого боловсруулж төрийн бодлогод тусгахгүй бол цаад Санжмятав чинь юу хийхээ сайн мэдэхгүй цохиж яявах шиг байна шүү
2012-12-03