
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва Санкт Петрбургийг холбосон М-10 хурдны зам дээр хамгийн урт гэж хэлж болох замын түгжрэл үүсчээ. Уг түгжрэл 60-аад километр үргэлжилсэн хэмээн Оросын Риа Новости агентлаг мэдээлсэн байна.
Хэд хоног орсон цаснаас үүдэн ийнхүү түгжрэл үүсээд байгаа юм. Цаснаас болоод харах орчин хязгаарлагдаж, өтгөн мананцар татсан нь байдлыг улам ч төвөгтэй болгож байгаа аж. Түгжрэлийг арилгахын тулд цас цэвэрлэгээний ажил эхэлсэн бөгөөд цэвэрлэгээ эхэлснээс хойш арав гаруй километр замыг цэвэрлэсэн байна. Цас цэвэрлэгээний ажил болоод, замын түгжрэлтэй холбоотой ажлыг ОХУ-ын Дотоод хэргийн яам хариуцан ажиллаж байгаа юм.
Гэсэн ч зам тээврийн нөхцөл байдал харьцангуй сайжирч чадахгүй байгаа тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Цасанд боогдсон хүмүүст өчигдөр халуун цай хоол, хүргэж үйлчилсэн байна. Уг түгжрэл шөнө дунд хүртэл үргэлжилсний эцэст замын хөдөлгөөн хэвийн болжээ.
Цаг агаарын таагүй байдал одоог хэр нь үргэлжилсээр байна. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн их хэмжээгээр цас орж байгаа. Тиймээс зарим газруудад хоёр метр орчим цасан хунгар үүссэн аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ