
Баянгол дүүргийн 15 дугаар хороо Эх нялхсын эмнэлгийн урд байрлах автомашин засварын газарт гал гарч дэлбэрэлт болсноор асар их хэмжээний хохирол учирсан байна. Өнгөрсөн бямба гаригт уг засвар газарт гал гарснаас гурван машин дэлбэрч, ажилчид нь түлэгдэж гэмтсэн хэрэг гарчээ. Уг засварын газрыг вьетнамчууд ажиллуулдаг бөгөөд юуны учир гал гарах болсныг тодруулахаар онцгой байдлын шинжээчид ажиллаж байна.
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ