
Газрын маргаантай байсан Парагвайн тариачид болон цагдаа нарын хоорондох үл ойлголцол тариаланчдын толгойлогчийн аминд хүрч төгссөн харамсалтай хэрэг гарчээ. Газар тариалан эрхлэгчид болон нутгийн удирдлагуудын хооронд ширүүн тэмцэл өрнөж ирсэн. Ням гаригт болсон бослогын үеэр тариаланчдын толгойлогчийн амь насыг хөнөөсөн хоёр хэрэгтнүүдийг баривчилсан байна. Тэдгээр этгээдүүдийг өмнөх толгойлогчдын аллагуудтай ч холбон шалгаж байгаа юм.
Бослого өнгөрсөн зургаадугаар сараас эхэлсэн ба энэ хугацаанд 11 хүний амь насанд хүрсний зургаа нь цагдаагийн албан хаагчид байсан аж. 1960-аад оноос эхлэн тариачид газар нутгаа алдахгүйг хичээж орон нутгийн удирдлагуудтай тэмцсээр байгаа. Засгийн газраар далайлган тариаланчдаас газрыг нь булаах, эсвэл зах зээлд нийцэхгүй үнээр худалдан авах гэх мэт хууль бус үйлдэл гарсаар байгаа аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ