Словенийн экс ерөнхий сайд ерөнхийлөгчийн сонгуульд ялав
2012-12-03

Словени улсын өмнөх засгийн газрын тэргүүн асан Борут Пахор ерөнхийлөгчийн сронгуульд өрсөлдөж үнэмлэхүй ялалт тогтоосон байна. Тэрээр нийт олонхийн 67 хувийн санал авсан бол одоогийн ерөнхийлөгч Данило Турк 33 хувийн санал авчээ. Хэдийгээр саналын илт давуугаар ялалт байгуулсан ч  энэ сонгуулийг будилаан ихтэй муу сонгууль болсон хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байжээ. Сонгуулийн урьдчилсан дүнд сэтгэл ханамжгүй байсан иргэд нийслэл Любляна хотод жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Энэ үеэр хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн болохыг алыаны эх сурвалж мэдээлсэн юм. Нийт 33 хүнийг баривчлан хорьжээ. Сонгуулийн үр дүнтэй санал  нийлэхгүй байгаа зарим хүмүүс мөн Марибор хотноо цугларч жагсаал хийсэн байна. Словени улс Европын холбооны улсуудын эдийн засгийн уналтад ороод байгаа анхаарал хандуулах шаардлагатай орны тоонд ороод буй. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин