Сан Диегогийн амьтны хүрээлэнгийн “Бяцхан бэлэг”

img

Сан Диего хотын амьтны хүрээлэн 11 долоо хоногтой бяцхан хулсны баавгайдаа 15 дахь удаагийн дархлаажуулалтын тарилгыг амжилттай хийжээ. Тэд нялх пандад “Бяцхан бэлэг” хэмээн нэр өгсөн аж. Пандагийн асрамжлагчид “Бяцхан бэлэг” баавгайн толбонууд тодорч,  хэд хэдэн шүд нь гарсан талаар хэлжээ. Энэ нь баавгайн өсөлт хөгжилт цаг тухайдаа энгийн байгааг харуулж байгаа юм. Баавгайн урт 53 см, жин нь 3.3 кг ажээ. Малын эмчийн байнгын хяналтад байдаг баавгайн хэрхэн өсч томорч байгаа тухай дүрс бичлэгүүд болон зургуудаар нь үзэгчдэд үзүүлэх үзүүлэн, зургийн цомог бэлтгэсэн байна. Учир нь баавгайг олны өмнө гаргаж эхлэх хараахан болоогүй учир ийнхүү түүний дүрс бичлэг, зургуудыг нийтэлж байгаа аж. Өчидөр бяцхан баавгай анхны алхмаа хийсэн байна. Хараахан нүдээ нээж амжаагүй ч малын эмчийн хэлж буйгаар 20 хоногийн дараа бүрэн нүдээ нээх гэнэ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ