Женнифер Хадсоныхон гацуураа сонгожээ

img

Дөрвөн долоо хоногийн дараа шинэ жилийн баяр болох шинэ жил, зул сарын баярт  бэлтгэж баярын уур амьсгал аль хэдийнэ орж, хүмүүс гацуур модоо засч эхэлжээ. Дуучин, жүжигчин Женнифер Хадсон ч өнгөрсөн амралтын өдрүүдээр сүйт залуу Дэвида Отунги болон хүүгийнхээ хамт гацуурын эрэлд гарчээ. Женнифер Хадсон, Дэвид Отунги нар гацуураа өөрсдөө талбай дээрээс нь тайрч авсан бөгөөд тэд дундаж хэмжээтэй өнгөлөг гацуурыг сонгосон байна. Энэ тухай Женнифер Хадсон “Twitter”-тээ бичиж, гацуур сонгож, тайран авч буй зургуудаа байршуулсан байна. Мөн тэрээр “Гацуур мод гараар хөрөөдөхөд санаснаас нэлээн хатуу байсан ч өдрийг зугаатай өнгөрүүллээ” хэмээн бичжээ. Женнифер Хадсон сүүлийн үед "Black Nativity" гэх “Зул сар”-ын холбогдолтой мюзикл кинонд  ээжийн дүр бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ