
Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 26 компаниас тодорхой хэмжээгээр хувь эзэмшдэг, зарим нэгэн бизнесээ өөрийн эхнэр МУГЖ Т.Баясгалангаар удирдуулдаг хэмээн бичсэн Кёкүшюзан Д.Батбаяр өглөгч загнах үедээ мөнгийг баруун, солгойгүй цацдаг нэгэн гэдгийг хэлэх хүмүүс олон. Гэтэл тэрбээр урлагийн хүний гэр бүл байж урлагийнхнаас луу унжиж мөнгө харамлажээ.
Учир нь, Дэлхийн цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жил 13 дугаар байранд орсон ХААИС-ийн “Хатантуул” хамтлагийнхан энэ жил байраа урагшлуулж, дахин авьяасаа сорихоор явахдаа замын зардал болон бусад зүйлээр ивээн тэтгээч гэсэн хүсэлтийг Кёкүшюзан Д.Батбаярт тавьжээ. Тэрбээр тэднийг хүлээлгэж, олон хоног явуулсны эцэст “Туслах боломжгүй” хэмээн луу унжиж, “Баясгалангаас очиж хоолны мөнгө аваарай” гэсэн сурагтай.
Цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлагийнхан өмнөх жил дэлхийн аваргад орохын тулд бөөн өр шир тавьж яваад Шинэ жилээр хэдэн арван байгууллагын арга хэмжээнд бүжиглэж өрөө арайхийн дарсан аж. Тэгвэл энэ жил мөн ялгаагүй ийм байдалтай дэлхийн аваргын тэмцээнд оролцож, таван байр урагшлан дэлхийн хэмжээнд наймдугаар байранд орсон амжилтыг үзүүлжээ. Хоолны мөнгө ч тэдэнд илүүдээгүй тул арга буюу Т.Баясгалангаас 1.5 сая төгрөг авч явсан байна.
7 хоногийнхоо хоол хүнсийг бэлтгэхийн тулд Сөүл рүү байнга нисдэг баяных ийнхүү урлагийнханд элэггүй ханджээ. Нөгөө талаас нь харвал, манай улсын урлаг, соёлынхон бор зүрхээрээ зүтгэсээр байгаагийн нэг илрэл нь энэ юм. Дэлхийн аваргын тэмцээнд орох гэж байгаа бүжгийн хамтлаг замын зардлаа бусдаас гуйна гэдэг урлагийн салбарыг төр хэрхэн мартасныг харуулах тодхон жишээ биз ээ. Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ