Улс төрчид сонгуулийн чимээ намжив уу үгүй юу дараагийн сонгуулиар өөрийнхөө оноог дээшлүүлэх сэдвүүдээ барьж авчээ.
1. УИХ-ын гишүүн “Үйлдвэрчний” гэгддэг С.Ганбаатар ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр зэхэж, энэ талаарх ажлуудаа аль хэдийн эхэлжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн гол сенсациараа Оюутолгойг онилжээ. Оюутолгойн төлөө санаа зовох болсон түүнийг ард иргэд сайшаан дэмжиж байгаа ч С.Ганбаатарын цаад санаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ПИАР гэдгийг ойр дотны харилцаатай хүмүүс нь ам алдаж орхисон байна.
2. Баянгол дүүрэгт эзэн суух хүсэл бүхий эрхэм сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалтай нягт холбоотой, энэ ажлаа ч хийсээр карьераа өсгөж чаддаг нэгэн. Тэрээр 2008 онд Солонгост ажиллаж байсан иргэдийн нийгмийн даатгалыг буцааж олгосноор рейтингээ өндөрт аваачсан бол дараагийн Их хурлын сонгууль хүртэл 4 жилийн ПИАР нь мөн л Нийгмийн даатгалын тухай хууль аж. Энэ удаагийнх хүүхдээ харж гэртээ суугаа бүсгүйчүүлд улсаас олгох тэтгэмж, мөн төрийн буруугаас үүдэлтэй тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа иргэдийн нийгмийн даатгалын асуудал юм. С.Эрдэнэ үүгээр оноогоо маш өндөрт ахиулж болохыгоо мэдэж байгjilаагаар зогсохгүй ирэх сонгуульд энэ ажлаар одооноос рейтингээ өсгөж ПИАР-аа хийж байгаа гэнэ.
3. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн ирэх дөрвөн жилийн ПИАР нь газрын тосны үйлдвэр. Тэрбээр 2015 оноос буюу 2016 оны УИХ-ын сонгуулиас нэг жилийн өмнө ашиглалтанд оруулна хэмээн тооцож байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрээр багагүй шоудах төлөвтэй байна. Учир нь, ОХУ-аас хараат байгаа шатахууны гачигдлаас гарч дотоодын нийт хэрэгцээний 70 хувийг хангах зорилт тавьсан энэ үйлдвэрийн тухай ирэх гурван жил амлаж, хэрэгжвэл сонгуулийн өмнөх жилээс монголчууд Д.Ганхуяг сайдад баярлахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсэх юм. Д.Ганхуягийн толгойлсон яамаар дамжуулан мэдээж Засгийн газрын оноо ч дээшилнэ гэдгийг мартаж болохгүй.
Энэ мэтээр Х.Тэмүүжин Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөхөөс эхлээд төрийн бодлогыг тодорхойлолцож байгаа эрхмүүд дараагийн сонгуулиар хэрхэн оноо цуглуулах аргуудаа төлөвлөчихсөн байгаа гэнэ. Мэдээж, тэдэнд алдах эрх үгүй юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ