
Энэ жилийн сонгуулийн сонин хийгээд дуулиантай шинэ үйл явдал гарч ирсэн нь улс төрийн гуравдагч хүчин жинхэнээсээ гарч ирсэн явдал байв.
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн сонгогчдын хорин хувийн санал авсан нь ийм үр дүнд хүргэсэн юм.
Харамсалтай нь, энэ нь түр зуурын үзэгдэл байжээ. Тогтворгүй, улааныг үзэж урвадаг, шарыг харж шарвалздаг улс төрчид ирээдүйг гэхээсээ илүү өнөөдрийг харамтгай нь тэднийг ийм байдалд оруулж байгаа нь гарцаагүй.
МАХН-ынхан МАН-тай, МҮАН-ынхан АН-тайгаа нэгдэхээр шийдсэн юм байх. Үйл явц ч ийм болоод ирэв. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс”-ынхон “МАНАН”-д залгиуллаа гэсэн үг.
Ингэхэд хүрвэл нэгмөсөн булшлагдлаа л гэсэн үг. Гуравдагч хүчний талаар Монголын улс төр дахин ярилтгүй, сонгогчид энэ зуунд лав дахин тийм сонголт хийхгүй биз ээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ