
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөө орой хуралдаж дөнгөж сая өндөрлөжээ. Уг хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт тулгасан ял болон өрнөж буй үйл явцыг хэлэлцэж үзээд дөрвөн шийдвэр гаргасан байна.
Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн МАХН-ынхан үзжээ.
Мөн энэхүү хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй өнөөг хүрсэн учир Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгасан байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа уг хууль бус, улс төрийн зорилготой ажиллагааг таслан зогсоохгүй өдийг хүрсэн учир ийнхүү намын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахыг даалгасажээ.
Тиймээс энэ үйл явдалтай холбоотойгоор улс орон дотор тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатай мэдэгдэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ