Н.Алтанхуягийн инээмсэглэл
Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг нүүр дүүрэн мишээнэ. Түүний өнгөн дээр нам нь шат шатны сонгуульдаа өнгөлж байгаа учраас нүүр дүүрэн мишээж явахаас ч өөр яах билээ. МАН парламентыг гацаанд оруулж, араас нь "МАХН-МҮАН"-ын нүүрэн дээрээ эвсэл нэртэй ч эмээлийн хоёр бүүрэг шиг болчихсон "Шударга ёс эвсэл" Засгийн газрыг ганхуулж эхэллээ. Өчигдөр хуралдсан МАХН-ын гүйцэтгэх товчооны хурлаар Засгийн газраас гишүүдээ гаргах тухай шийдвэр гаргасан тухай хэвлэлүүдээр ид шуугиж байна. Нүүр дүүрэн мишээж, малийж явдаг Ерөнхий сайд маань энэ удаа хөмсгөө зангидахаас аргагүйд хүрэх нь. Албан тушаал, эрх мэдлийн төлөө толхилцож, түлхэлцэж, хор найруулсан улстөрчдийн холион бантан Шинэчлэлийн нэртэй Засгийн газрыг залгихаар айсуй. Идэр ес удахгүй эхлэх жавар тачигнасан хүйтэн өдрүүдэд улстөр халуун хороор дүүрэн буцлаж, Н.Алтанхуягийн инээмсэглэлийг авч одох нь уу даа.










Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ