З.Баянсэлэнгэ: МАХН Засгийн газраас гарах шийдвэр гаргасан

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж Засгийн газраас гарах шийдвэр гаргасан гэж үнэн үү?
-МАХН-ын дарга Н.Энхбаярт зохиомол ял тулган хорьж, улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй байгаа учраас МАХН-ын Гүйцэтгэх товчооны 21 гишүүн өчигдөр хуралдаж хамтарсан засгаас гарах шийдвэр гаргасан. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн үеэр Говь-алтай аймаг болон зарим дүүргүүдэд МАХН-ыг сонгуульд оролцох эрхийг хязгаарласан зэрэг хууль бус үйлдэлтэй бид эвлэрч чадахгүй. Анх Засгийн газарт хамтрахдаа бид шударга бус зүйлтэй тэмцэнэ гэдгээ хэлж байсан шүү дээ.
-УИХ-д МАХН-аас сонгогдсон гишүүд Гүйцэтгэх товчооныхоо шийдвэрийг зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Засгийн газраас гарах шийдвэртэй санал нэг байгаа.
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл задарч байгаа гэсэн мэдээлэл ч чих дэлсэх боллоо?
-Шударга ёс эвсэл задрахгүй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ