
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж МАХН-ын дарга Н.Энхбаярт тулгасан ял болон өрнөж буй үйл явцыг хэлэлцэж үзээд дөрвөн шийдвэр гаргасан. Үүний дотор МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн МАХН-ынхан үзжээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгасан талаар яригдаад байгаа. Энэ талаар "Шударга ёс" эвслэлийн гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байгаа. Тэгвэл энэ талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян "МАХН-ын гvйцэтгэх товчооны хурлаас хамтарсан засгийн газраас гарах шийдвэр гаргалаа" хэмээн твиттер хуудастаа бичжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ