
Сэргээн засалтын үндэсний төвд хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагсдын "Бид хамтдаа” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Монголын оюутны холбооноос зохиог байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт БШУ яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалтын үндэсний төв, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагсдын нийгмийн асуудлыг хэлэлцэх юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй оюутан залууст төр засаг болон олон нийтийн байгууллагаас цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ