
Тэврэлдэх өдөр бол арванхоёрдугаар сарын 4, нэгдүгээр сарын 21-нд тэмдэглэдэг олон улсын залуучуудын баяр юм. Баярын тогтсон уламжлал ёсоор, бие биеэ танихгүй хүмүүс ч найрсагаар тэврэлдэж болно.
Энэ баярын өдөр ХХ зууны 70-аад онд Өрнөд Европын оюутнуудын дунд бий болжээ, гэхдээ ямар учиртай ингэх болсон нь тодорхойгүй аж.
Чухамхүү энэ өдөр залуус, бүсгүйчүүд хайр сэтгэлийн ямар ч далд санаагүйгээр тэврэлддэг байсан байна. “Хуучны яриагаар” бол, найрсагаар тэврэлдэх үед хүмүүс сэтгэлийн дулаанаа солилцдог гэнэ.
Найрсгаар тэврэлдэх нь дархлааг сайжруулж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд дэм өгч, цусан дахь гемоглобин, түүнчлэн бусад хүнд сайхан сэтгэлээр хандах мэдрэмж төрүүлдэг окситоцин гэдэг өөр нэг дааврын хэмжээг нэмэгдүүлдэг гэсэн “шинжлэх ухаан”-ы үндэслэл ч байдаг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ