Грекийн хуучин ерөнхий сайдын ээж сэжигтнүүдийн жагсаалтад оржээ

img

Грекийн хуучин ерөнхий сайд Георгиос Папандреугийн ээж Маргарет  2010 онд тэр үеийн Францын Эдийн засаг, сангийн сайд Кристин Лагардын  гаргасан  онцгой их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн сэжиглэгдэж  буй грекийн иргэдийн жагсаалтад оржээ.  Лондоны “Файнэншл таймс” сонинд ингэж бичсэн байна. 89 настай Маргарет Папандреу  “Швейцарьт 550 сая еврогийн данстай байжээ”. Өнгөрсөн долоо хоногт үндэсний парламентад Грекийн прокурорын байгууллагаас  танилцуулсан илтгэлд ингэж сэжиглэснийг учрыг мэдэх  Грекийн парламентын депутатууд болон бусад хүн нотлосон байна. “Лагардын жагсаалт” гэсэн нэртэй уг баримт бичгийг Олон улсын валютын сан хоёр жилийн өмнө Грекийн засгийн газарт өгчээ.  Тэгэхэд Георгиос Папандреу тус орны ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Түүний засгийн газар баримт бичигт ”нууц” гэсэн тамга дараад, саяхныг хүртэл хав  даржээ. Кристин Лагард Британийн HSBC банкны  хуучин ажилтнаас авсан мэдээллийг үндэслэн уг жагсаалтыг гаргасан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ