
Сири улс хордуулагч зарин хэмээх бодис үйлдвэрлэхээр бэлтгэж эхэллээ гэж АНУ-ын нэрээ хэлээгүй албаны эх сурвалж мэдээлжээ. Сирийн эрх баригчид химийн зэвсэг болон түүний бүрдэл хэсгүүдийг 20 хотод татсаныг АНУ болон Ойрхи Дорнодын орнуудын тусгай албаны төлөөлөгчид түрүүнд нь мэдээлж байсан юм.
Франс пресс агентлаг тэрхүү албаны эх сурвалжийг иш татахдаа, Сири улс хордуулагч зарин бодис үйлдвэрлэхээр бэлтгэж эхлэснийг мягмар гаригт шилжих шөнө уламжилжээ.
“Тэд (Сирийн эрх баригчид) химийн бодисуудыг хольж байна хэмээн үзэх үндэслэл болж буй зарим мэдээ бидэнд бий” гэж албаны хүний хэлснийг агентлаг дурдсан байна.

Америкийн засаг захиргааны үзэж байгаагаар, Башар Асад тэргүүтэй Сирийн эрх баригчид их бууны суманд химийн бодис хийж, үүгээрээ зэвсэгт сөрөг хүчний талынхныг буудах боломжийг хэлэлцэж байна телевизийн CNN сувгаар түрүүнд нь мэдээлжээ.
Тусгай албадын мэдээлснээр, Сири улс химийн зэвсэг, түүний бүрдэл хэсгүүд, тухайлбал мэдрэл саажуулдаг зарин гэдэг хий гээд нэлээд хэдэн тонн ийм зэвсэгтэй гэсэн аж.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ