АН-ын бүлгийн гишүүд завсарлага авлаа

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "А" танхимд 09.00 цагт  товлонгдсон боловч  цаг гаруй хоцорц 52.9 хувийн ирцтэй эхэлсэн юм. Гэвч хуралдаан эхлээд удаагүй  УИХ дахь  АН-ын гишүүд завсарлага авах хүсэлт гаргаснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

Уг нь өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг  хэлэлцэхээр товлосон байв.

Түүнчлэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх байсан юм.

Н. Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ee huurhii laigaa ch hutgaj ehellee de heleltseh asuudlyg ni haraach nuguu l hulhidah sanaa ni buur il tod bolloo shu de MANyg bulegtei bolgono gehees l suns ni zailaad baina daa archaagui ch yum da chaavaas huchindeed dangaaraa yavaach chaddag yum bol irtsee burduuleech gadaadad teneed baihaar
2012-12-04
гармаа:
нэг нам засгаас гарна гэхэд ардчиллынхны сүнс зайлах гэж байна ерэн зургаан оныг бодогдуулж байна даа ардчиллынхан хэт их давраад байсан юм даа гэнэн хэавээрээ шунал нь шулам хэвээрээ л байна даа
2012-12-04
AN yaahaaraa zavsarlaga avdag yum boldoo. Uuruu uurtuu l ugdug bolov uu. Huduu gadaa yavaad hun baihgui baij dee.
2012-12-04