
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдон сүүлийн үед ханиад томуу зэрэг агаар дуслын замаар халдварладаг өвчний гаралт ихэссэн байна. Ялангуяа бага насны хүүхдүүд ханиад томуугаар их өвчилж байгаа бөгөөд уг ханиад нь хүүхдийг ихээхэн сульдаадаг аж. Тухайлбал, суулгах, бөөлжих, халуурах, хоолой нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд амархан хатгаа болдог гэнэ. Тиймээс бага насны хүүхдийн биеийн дархлааг сэргээх чанартай хүнс хоолоор хангах төдийгүй, дулаан хувцаслах, сургуулийн хүүхдүүдэд амны хаалт зүүлгэх хэрэгтэй хэмээн эмч зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ