Алслагдсан сургуулийн сурагчид автобустай боллоо

img

Нийслэлийн дунд сургуулийн сурагчдад автобусаар үйлчлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, Ерөнхий боловсролын 10, 102 дугаар сургуулиуд сурагчдын автобустай боллоо. Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээ, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс улсын болон хувийн  ерөнхий боловсролын сургуулиуд сургачдаа нэгдсэн зохион байгуулалтаар автобусаар тээвэрлэж байгаа юм.  Харин алслагдсан сургуулийн хүүхдүүд тэр дундаа Хан-Уул дүүргийн  Буянт-Ухаа цогцолбор сургууль, ерөнхий боловсролын 10-р сургуулийн сургачдийг автобустай болгох санаачлагыг НИТХ-ын Төлөөлөгч Ц.Буяндалай гаргаж, энэхүү санал дэмжигдсэн аж. Дээрх сургуулиуд энэхүү автобусыг түрээслэн сурагчдаа тээвэрлэх бөгөөд  12, 1, 2 сарын түрээсийн төлбөрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан байна. Буянт-Ухаа цогцолбор сургууль нь  1200 гаруй хүүхэдтэй. Нисэх, Био, Морин даваанаас буюу ойролцоогоор 5-6 км алсаас 200 орчим хүүхэд  сургуульдаа ирдэг  байна. Сургуулийн автобусаар бага ангийхан үнэгүй, харин дунд ахлах ангийхан 200 төгрөг төлөн үйлчлүүлэхээр болсон байна. Цаашид автобусны түрээсийн төлбөрийг сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй зөвлөлдөж шийдэхээр болжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Enkhtsetseg:
Iim goe mosliig herjvvlsen alban baiguulgad bayrlalaa.
2012-12-07
owoosh dee daarch horohgví
2012-12-04
Ashgui dee Heden huuhed daarch hurulgui surguulidaa ochih bolj
2012-12-04