
Хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Нийслэл хотод өнгөрсөн долоо хоногт 64.276 хүн амбулаториор үйлчлүүлсний 4326 (6.7%) нь ТТӨ-тэй гэж оношлогджээ. Мөн долоон дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн газраас авсан мэдээгээр нийт дуудлагын 48.7 хувийг ТТӨ-ий дуудлага эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 2.1, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар тус тус ихэссэн үзүүлэлт юм.
Мөн амьсгалын замын хүнд халдвар буюу уушигний хатгааны улмаас гурван хүн нас баржээ. Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймагт ТТӨ амбулаторийн үзлэгт 10-15 хувийг эзлэж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод найман төрлийн халдварт өвчний 165 тохиолдол бүртгэгджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ