25 компанийн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ

img

Архи согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 25 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.  Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1,  МХЕГ-ын санал, тус газрын улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэр бүхий 25 компанийн  согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох  шийдвэр гаргасан юм. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн дүгнэлтийг гол болгосон бөгөөд спиртийн 3, архи 17, дарсны 4, шар айрагны 5 үйлдвэр нийт 25 аж ахуйн нэгжийн сонгтууруулах ундаа үйлдвэрлэх эрхийг хасах санал Засгийн газарт хүргүүлээд байгаа гэнэ. Архины 2002-2006 үйлдвэрийн тоо 2004 онтой харьцуулахад 60 хувиар буурсан бөгөөд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл 2008 оноос хойш нэмж шинээр олгохгүй байгаа аж. Одоогоор согтууруулах ундаа үйлдвэрлэлийн зах зээлийн бүтцийг авч үзвэл 65.3 хувь нь пиво, 29.6 архи, 4.0 хувь нь  цэвэр спирт, 0.1 хувь нь дарс эзэлж байна.

МХЕГ-аас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан ААН-үүд

энд дарж үзнэ үү

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

edgeeriin zovshoorliig huchingui bolgoj diileh yum uu. heregjivel sain baina.
2012-12-04
zochin:
Zuv bayr hurgei.Arhi sogtuuruulah undaa borluuldag oron suutsnii 1,2 dugaar davhart uil ajilgaa yavuuldag bar restaron nuudiig boliulahgui bol orshin suugchdiin tav tuh orchin toirniig baas shees hog novshoor aimaar bohirduulah um gairhii zam talbai arhichdiin huldsun yalgadasaar dbohirdoj huuhed hugshid haltarch unaad hul garaa gemteeh yavdal ih baina
2012-12-04
zoloo:
sain bn
2012-12-04
Олимпийн хүрэл медалийн эзэн С.Батцэцэг жирэмсэн бүсгүйг зодож танхайрчээ
2012-12-04