Зохиолч, зураач Т.Мандирын Монголын их хаадын тухай “Хориннэгэн зул” хэмээх хөрөг зураг, нийтлэлийн ном хэвлэгдэн гарлаа. Уг номыг “Эзэн сүлд” ХХК ивээн тэтгэж хэвлүүлжээ. Зохиогч 1951 онд Богд Хан уулын хормойд төрсөн юм. Аав Рэнцэнгийн Тангад Ховд аймгийн Мянгад сумын Өндөр Хөхий уулын харъяат, ээж Пүрэвийн Бямба Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд уулын харъяат ажээ. Т.Мандирын бүтээлдээс дурдвал:
- 1988-1989 онд “Монголын нууц товчоо”- ны түүхэн хүмүүсийг хөрөглөж, намтарчилж “Хорин нэгэн зул” хөрөг-таталбарыг “Улаан-Од” сонинд нийтлүүлсэн нь 1990 онд “Хорин нэгэн хөрөг” нэрээр ном болж хэвлэгдсэн.
- Редактор Ш.Гаадамба, УХГ “МНТ”-ны үйл явдлаар сэдэвлэн “Сэнгүр горхины өглөө” ном хэвлүүлсэн.
- Мөн онд “Хосгүй жаран” (Чингисхааны амьдралын товчоо), “Түгшүүртаялал” тууж, 1993 онд түүх-адал явдлын “Саран зэв” тууж бичиж ном болгон хэвлүүлсэн.
- 1992 онд Монголын язгуур улсуудын хил хязгаар, хаадын угсаа залгамжпал, язгуур хаадын хөргийг анх удаа бүтээн шавь Ч.Дунгарын хамт “Ураг -төр” үзэсгэлэн нээсэн.
- 1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, эрдэмтэн С.Нямзагд нарын захиалгаар Монголын 36 хаан, үүнээс гадна Модун, Таньшихуай нарын хөргийг бүтээж, Монгол улсын Засгийн газарт хадгалуулсан.
- 1995 онд уг хөргүүдийг зохиогчийн зөвшөөрлөөр “Монгол Их, Бага хаад, Засаг төрийн тэргүүнүүд” альбом цомог бүтээсэн. Редактор Ч.Далай, Х.Нямбуу, Н.Ишжамц, түүхч зураач Т.Мандир, санаачлагч Д.Банди, Гэрэлбат гэж гарав. Уг цомгийн зургууд түүнээс хойш түүхийн олон ном, зохиолд эши болон хэрэглэгдсээр ирлээ.
- 1993 онд Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат Дамбажанцан сэдэж санаачилснаар “Хорин нэгэн хөрөг” номынхоо зургуудад түшиглэн “Чингис хааны бүрэн цадиг” хэмээх зургийг бүтээсэн. Энэ зураг Өвөрмонгол, Хөхнуур, Халимаг, Буриадад түгэн тархсан.
1990 онд “Монголын нууц товчоо”-ны чимэглэлийн улсын уралдаанд комплект зургаараа
дэд байрын шагнал
1991 онд сэтгүүл зүйн бүтээлүүдээрээ “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”
1990 онд “Нүүдэлчдийн түүх” бүтээлээр Улаанбаатар Их сургуульд магистрийн зэрэг
2010 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн.
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ