
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнайгийн гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа зүйл иргэдийн талархалыг хүлээгээд байгаа. Ямар сайндаа эрх нь зөрчигдсөн, аргаа барсан иргэд Магнайдаа хэлнэ ээ хэмээдэг болжээ.
Иргэдийн дэмжлэгийг хүлээгээд байгаа О.Магнай кино театруудыг овоо хараандаа онилжээ. Киночид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан гэнэ. Арай гэж хөрөнгө босгоод, киногоо хийж дуусгаад үзэгчдийн хүртээл болгохоор кинотеатруудтай гэрээ хийнэ.
Улаанбаатарт л гэхэд Тэнгис, Өргөө зэрэг кинотеатр нь монопольдож, ашгийн 60 хувийг авна хэмээдэг байна. Хэрвээ үгүй гэвэл цаана нь оочерлож байгаа өчнөөн кино байна хэмээн аргагүй байдалд оруулдаг юм байх. Киног зориулалтын газар нь гаргахгүй бол үзэгчдийн хүртээл болгож, зардлаа нөхөх боломжгүй болдог учраас тулгасан хөлсийг нь төлөхөөс аргагүй байдалд ордог аж. Тиймээс энэ нь шударга бус байна, монопольдож байна хэмээн О.Магнайгийн сонорт дуулгажээ. Түүнийг ямар арга хэмжээ авахыг киночид хүлээж байна.
Эх сурвалж: times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ