
Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт 4:11 уулзалт хийн сэтгүүлчдэд ажлаа танилцуулж тэдний сонирхсон асуултад хариулт өгдөг энэ удаагийн уулзалтанд АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБД Д.Эрдэнэбат нар оролцож Ардчилсан нам дэмжигч гишүүдээсээ хандив цуглуулах аян эхлүүлээд байгаа талаар мэдээллээ. Тэрбээр “Аливаа намын санхүүжилт далд биш ил тод, бохир биш цэвэр, хаалттай биш нээлттэй байх ёстой. Тийм ч учраас манай нам гишүүд дэмжигч, ард иргэдээс хандив цуглуулах ажлыг ил тод эхлүүлж байгаа хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ