
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Пак Чон Уг Олон улсын хөлбөмбөгийн холбоо спортын бус үйлдэл гаргасан гэж үзээд хоёр тоглолтод оролцох эрхийг нь хасчээ.
Лондон хотын олимпийн тоглолтын хүрэл медалийн төлөөх тоглолтын дараа солонгос хөлбөмбөгч “Токто бол манай газар нутаг” гэсэн бичвэр бүхий уриаг үзүүлснээр хоёр орны хил дээр орших маргаантай арлуудын талаархи өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэрхүү тоглолтод Өмнөд Солонгосын баг Японы багийг 2:0-ийн харьцаатайгаар буулгаж авсан юм. Түүний энэ үйлдлийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд байж боломгүй зүйл гэж үзсэн байна.
Энэ явдлаас болж солонгос эр хүрэл медалиа авч чадаагүй юм. Солонгосын хөлбөмбөгийн холбоо тоглогчийнхоо тэрхүү үйлдлийг чухал ялалтын дараа гаргасан огцом сэтгэл хөдлөл гэж тайлбарлаад Японы талаас уучлал хүсчээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ